Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсронгуй болгоно

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар Нийслэлийн Аялал жуулчлалын газарт ажиллалаа. Тус газар нь 21 алба хаагчтай, 18 чиг үүрэг хүлээсэн байгууллага юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас UB travel expo, UB явган аялал фестиваль, UB food фестиваль, City tour, Талын салхи наадам, Дээлтэй монгол наадам, Тал нутгийн монгол марафон, тусгай сонирхлын аялал зэрэг олон ажил хийж байгааг тус газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг танилцуулсан. Үндэсний их баяр наадмын нээлтийг 10 мянган жуулчин үзэх хүсэлт гаргадаг ч бүгд үзэх боломжгүй байдаг. Мөн гурван улсын цайны замын холбоог байгуулж, жуулчдын тоог нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалт газруудыг багтаасан маршрутыг шинэчлэх зэрэг олон ажлыг эрчимжүүлэхээ Нийслэлийн Аялал жуулчлалын газрын алба хаагчид хэлж байлаа.

Манай улсыг зорин ирж байгаа жуулчдын 90 хувь нь нийслэл хотоор дамжин өнгөрдөг. 2019 онд 570 мянган жуулчин ирж, аялал жуулчлалын салбараас улсын төсөвт 7.3 тэрбум төгрөгийн татварын орлого оржээ. Харин 2020 онд коронавирус гарч, дэлхий даяар аялал жуулчлалын салбар уналтад орсон ч  улсын төсөвт 5.2 тэрбум, 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Аялал жуулчлал гэдэг бол тухайн улс, нийслэл, орон нутгийн нэрийн хуудас болох салбар. Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон ч жуулчин татах, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадваржуулах, сурталчилгааны ажлуудыг эрс шинэчлэх хэрэгтэй байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн уулзалтын үеэр онцоллоо.     

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан