Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэд, ААН байгууллагуудын анхааралд

Өмнөговь, Дорноговь аймагт Уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлтээ гаргана. Үүнд,

  1. Өргөдөл болон албан бичгээр хүсэлтээ ирүүлэх. Өргөдөл, албан бичигт зорчих зорилгоо тодорхой дурьдах. Холбоо барих хүний байнга ашиглагдах утасны дугаарыг заавал бичих
  2. Зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Улсын дугаар, марк/
  3. Зорчих хүн бүрийн иргэний бичиг баримтын хуулбар, вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг гэрчлэх бичиг, өвдөөд эдгэсэн бол эмчийн магадлагаа /4 сарын доторх/

Харин хүндэтгэн үзэх шалтгаан/эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны ажил/-аар зорчих, харьяаллын болон байнгын оршин суух хаягтаа ирэх, очих иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа материал, өвс, малын тэжээл/-ийн зорчих зөвшөөрлийг  Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой комиссоос олгоно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан