Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
2016 он хүртэл 171 км зам тавих гэнэ
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг улам эрчимжүүлэхийг холбогдох сайд нар, нийслэлийн удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын 306 мянган өрхийн 184 мянга орчим хүн гэр хороололд амьдарч байна гэсэн тоо гарчээ. Гэр хорооллыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Газрын тухай багц хууль, Газрын кадастрын тухай зэрэг хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа бол Хот байгуулалтын тухай, Барилгын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж эхэлжээ. Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 7, 14 дүгээр орон сууцны хороолол, МҮОНРТ орчмын хорооллын инженерийн шугам сүлжээ барилгыг БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна.Мөн гэр хороололд шинээр суурьшсан 12 мянга гаруй айлаас гадна хүчдэл нь унадаг 20 гаруй мянган айлыг цахилгаанаар найдвартай хангаж чадсан байна. Үүнтэй зэрэгцэн Буянт-Ухаа, Яармаг, Баянголын ам, Зайсан, МҮОНРТ, 7, 14 дүгээр орон сууцны хорооллын эрчим хүчний дэд өртөө, агаарын шугамыг барьж эхэлжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын төсвөөс хөрөнгө гарган гэр хорооллын талаас илүү хувийг гэрэлтүүлэгтэй болгосон мэдээ байна. Гэр хороололд 62 км зам шинээр тавьж, 15 км замыг өргөтгөн шинэчилсэн бөгөөд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 64 км зам барьж байна. 2016 он хүртэл нийт 171 км зам тавихаар төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан