“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Үерийн улмаас гурван дүүргийн есөн айл орох оронгүй болжээ
Улаанбаатар хотод өчигдөр орсон дуу цахилгаантай, аадар борооны үеэр Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үер буусан тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүний улмаас Баянзүрх дүүргийн “Бага Дарь-Эх”-ийн 21 дүгээр гудамжны 1489 тоотод оршин суугч Б.Гандалай /28 настай, эрэгтэй/, Б.Ганцэцэг /5 настай, эмэгтэй/ нар үерийн усанд урсч байсныг иргэд аварч ГССҮТ-д хүргэсэн байна.
Үерийн улмаас дээрх гурван дүүргийн есөн айл орох оронгүй болж, 25 айлын гэр усанд автаж, 15 айлын хашаа нурж эвдэрчээ. Мөн зургаан автомашин усанд хөвсөн зэрэг дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газар, тухайн дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэсийнхэн ажиллажээ.
Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс болон холбогдох мэргэжлийн байгууллагууд үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, гэр хорооллын айл өрхийн жорлон, бохирын цооногийг соруулах, хуримтлагдсан лаг шавар, хог цэвэрлэх, үерийн хамгаалалтын далан, суваг шуудууг цэвэрлэх, нурж, эвдэрсэн хашааг сэргээн босгох, хөрсөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн байна. Түүнчлэн дүүргүүдийн Онцгой комисс шуурхай хуралдаж, орон гэргүй болсон айлуудад гэр олгох ажлыг шийдвэрлэсэн гэнэ.

0 Сэтгэгдэл