Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Юанийн эрэлт нэмэгджээ
Сүүлийн үед ам.долларын ханш өсөх хандлагтай болжээ. Тухайлбал энэ сард 15-20 төгрөгөөр өссөн байна. Нэг ам.доллар 1331 төгрөгтэй тэнцэж буй. Сарын эхэнд 1315 төгрөг байжээ. Үүнээс гадна юанийн мөн л өслөө. Нэг 205 төгрөгтэй тэнцэж байсан бол эдүгээ 209 төгрөг болов. Арилжааны банкууд төв банкинд ам.доллар худалдан авах санал тавьжээ. Ингээд өчигдөр Монголбанк валютын дуудлага худалдаа хийв. Уг  худалдаагаар нийт 60.3 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн байна. Энэ нь нийт захиалгын 70 хувь юм. Тэгэхдээ нэг ам.доллар1333 төгрөгөөр арилжаалсан аж. Мөн юань худалдан авах санал иржээ. Барилгын ажил ид эхэлж буй тул юанийн эрэлт өссөн байна. Төв банк богино хугацааны энэ эрэлтийг хангахын тулд 70 сая юань зах зээлд нийлүүллээ. Тэгэхдээ нэг юань 209 төгрөгийн ханшаар нийлүүлсэн аж. Өнгөрсөн онд Монголбанк арилжааны банкуудтай 177 сая ам.доллар нийлүүлэх гэрээ хэлцэл хийжээ. Гэвч энэ ажил хэрэгжихгүй байна хэмээн дүгнэж буй юм. Учир нь иргэд аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдэлд өртсөөр байгаа ажээ.  Дэлхийн эдийн засаг сэргэх төлөв бий болсон гэдэг. Судалгаагаар ам.долларын ханш чангарч буй. Тухайлбал 0.32 хувиар чангарчээ. Эдийн засгийн хямрал эхэлсэн 2008 оноос хойш манайд ам.долларын ханш хэт их хэлбэлзэж иржээ. Өнөөгийн байдлаар ханшийн хэлбэлзэл 0.21 хувьтай байна. Манай эдийн засагт хямрал нүүрлэсэн 2009 онд ханшийн хэлбэлзэл хамгийн өндөр байж. Жишээ нь тэр үед 2.31 хувьд хүрсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан