Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Жилд дунджаар 200 мянган иргэнд гадаад паспорт олгодог
УБЕГ-ын  Бүртгэлийн газрын орлогч дарга Г.Энхтайванаас зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаад паспортын хэлтсийн ачаа­лал эрс ихэссэн тухай мэдээлэл байна. Ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Зуны дэлгэр цаг эхлэхээр гадаад паспорт авах иргэдийн тоо өсдөг. Энэ нь аялал жуулчлалаар гадагшаа явах иргэдийн тоо өссөн. Нөгөөтэйгүүр, Солонгос  улсад хөдөлмөр эрхлэх иргэдийн бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор ачаалал эрс нэмэгдэж байна. Тиймээс өнөөгийн байдлаар манай нэг ч ажилтан амраагүй, энэ ачаалалтай үеийг дуустал ажиллана.

-Хэдэн хувиар ачаалал өссөн гэсэн үг вэ?
-Жилд манайх дунджаар 200 мянган ир­гэнд гадаад паспорт гаргаж өгдөг. Га­даад паспорт авахад шаардлагатай ба­римт бичгээ бүрдүүлсэн бол ажлын 7-10, яа­рал­тай бол гурван хоногт гаргаж өгч байгаа.

-Тэгэхдээ сонгууль дөхөж буй энэ үед хэчнээн бүрэлдэхүүнээрээ ажиллаад ч нэмэргүй юм биш үү?
-Тийм ээ. Ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан гадаадад зорчих бүртгэлийг дөрвөн дүүрэгт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст шилжүүлэн гадаад паспорт олгож буй. Дээрх дүүргийн иргэдийн хувьд заавал 100 айл дахь төв байрнаас авна гэхгүй амар болж байгаа. Манай гадаадад зорчих бүртгэлийн хэлтсийн хувьд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

-Зарим хүн хүүхдэд заавал гадаад паспорт гаргуулах шаардлагатай юм уу. Хүнд сурталтай, мөнгө авах гэсэн арга хэмээн шүүмжлээд байх юм?
-Өмнө нь, эцэг, эх нь хүсвэл хүүхдэд нь гадаад паспорт гаргаж өгч байсан шүү дээ. Гэвч сүүлийн жилүүдэд хүний наймаатай хол­боотой гэмт хэрэг их гарч байгаа учраас Цаг­даагийн Ерөнхий газраас зөвлөмж ирс­ний дагуу гадаад паспорт олгодог болсон. Ин­гэс­нээр бүртгэл нь ч сайжирч байна гэсэн үг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан