“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Дэвтэртээ бичилт хийлгэх иргэдийн нэрсийг гаргажээ
“Хүний хөгжил” сангийн дэвтэрт “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч болохыг баталгаажуулж бичилт хийж эхэлжээ. Ингэхдээ эхний ээлжинд нэг сая төгрөгтэй тэнцэх 1072 ширхэг хувьцааг бүрнээр нь эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийх аж. Хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй болон хувьцааныхаа тодорхой хэсгийг худалдаж, үлдэх хувийг нь эзэмших хүсэлтэй нийт нэг сая 238 мянган иргэн байна гэсэн судалгааг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргасан. Тэдгээр иргэдээс 750 мянга нь 1072 ширхэг хувьцаагаа бүрнээр нь эзэмших аж. Харин 1072 хүрэхгүй хувьцаа эзэмшихээр байгаа үлдсэн 488 мянган иргэний нэрсийг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгалажийн төв”-өөс баталгаажуулж ирүүлсний дараа бичилт хийж эхлэх гэнэ. Хэрэв та “Хүний хөгжил”-сангаас олгох нэг сая 500 мянган төгрөгийн нэг сая төгрөгийг ямар нэг байдлаар хүртээгүй бол хорооныхоо нийгмийн ажилтанд “Хүний хөгжил” сангийн дэвтэрээ авч очоод хувьцаагаа баталгаажуулж бичилт хийлгэх аж. Хорооны нийгмийн ажилтан хувьцааны тоо, хөрөнгийн дүнг тэмдэглээд өөрийнхөө тэмдгийг дарсныг хорооны Засаг дарга баталгаажуулж тамгаа дарж, гарын үсэг зураад буцааж өгөх гэнэ. ХХҮГ-аас эхний 750 мянган иргэний нэрсийг орон нутаг болон дүүргүүд рүү нь явуулжээ.
“Хүний хөгжил” сангийн дэвтэрт “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч болохыг баталгаажуулж бичилт хийж эхэлжээ. Ингэхдээ эхний ээлжинд нэг сая төгрөгтэй тэнцэх 1072 ширхэг хувьцааг бүрнээр нь эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийх аж. Хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй болон хувьцааныхаа тодорхой хэсгийг худалдаж, үлдэх хувийг нь эзэмших хүсэлтэй нийт нэг сая 238 мянган иргэн байна гэсэн судалгааг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргасан. Тэдгээр иргэдээс 750 мянга нь 1072 ширхэг хувьцаагаа бүрнээр нь эзэмших аж. Харин 1072 хүрэхгүй хувьцаа эзэмшихээр байгаа үлдсэн 488 мянган иргэний нэрсийг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгалажийн төв”-өөс баталгаажуулж ирүүлсний дараа бичилт хийж эхлэх гэнэ. Хэрэв та “Хүний хөгжил”-сангаас олгох нэг сая 500 мянган төгрөгийн нэг сая төгрөгийг ямар нэг байдлаар хүртээгүй бол хорооныхоо нийгмийн ажилтанд “Хүний хөгжил” сангийн дэвтэрээ авч очоод хувьцаагаа баталгаажуулж бичилт хийлгэх аж. Хорооны нийгмийн ажилтан хувьцааны тоо, хөрөнгийн дүнг тэмдэглээд өөрийнхөө тэмдгийг дарсныг хорооны Засаг дарга баталгаажуулж тамгаа дарж, гарын үсэг зураад буцааж өгөх гэнэ. ХХҮГ-аас эхний 750 мянган иргэний нэрсийг орон нутаг болон дүүргүүд рүү нь явуулжээ. Г.Болор
0 Сэтгэгдэл























