Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
Хаврын тариалалт энэ долоо хоногт дуусна
“Атрын III” аян эхэлснээс хойш монголчууд хүнсний ногооны хэрэглээгээ зуун хувь хангаж байгаа. Хаврын урь орохоос эхлэн тариалалтын ажил ч эрчимтэй явагдсан. Өнөөдрийн байдлаар тариалалтын ажил ерөнхийдөө дуусчээ. Тодруулбал, улаан буудайн болон төмсний тариалалт аль хэдийнэ дууссан аж. Харин бусад буюу нарийн ногооны тариалалт энэ долоо хоногийн сүүл гэхэд дуусах юм байна. Энэ жилийн хувьд 304,6 мянган га талбайд улаанбуудай тариалсан бол 15 мянган га-д төмс, нарийн ногоог найман мянган га-д тариалжээ. Мөн 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалаад байгаа гэнэ.
ХХААХҮ-ийн яамнаас гаргасан тооцоогоор ирэх намар 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулахаар төлөвлөжээ.
“Атрын III” аян эхэлснээс хойш монголчууд хүнсний ногооны хэрэглээгээ зуун хувь хангаж байгаа. Хаврын урь орохоос эхлэн тариалалтын ажил ч эрчимтэй явагдсан. Өнөөдрийн байдлаар тариалалтын ажил ерөнхийдөө дуусчээ. Тодруулбал, улаан буудайн болон төмсний тариалалт аль хэдийнэ дууссан аж. Харин бусад буюу нарийн ногооны тариалалт энэ долоо хоногийн сүүл гэхэд дуусах юм байна. Энэ жилийн хувьд 304,6 мянган га талбайд улаанбуудай тариалсан бол 15 мянган га-д төмс, нарийн ногоог найман мянган га-д тариалжээ. Мөн 18 мянган га-д тэжээлийн болон техникийн ургамал тариалаад байгаа гэнэ. ХХААХҮ-ийн яамнаас гаргасан тооцоогоор ирэх намар 490 мянгаас доошгүй тонн үр тариа, 200 мянган тонн төмс, 110 мянган тонн хүнсний ногоо, 40 мянган тонн малын тэжээлийн болон техникийн ургамал хураан авч, 330 мянган га-д чанар сайтай уринш боловсруулахаар төлөвлөжээ.
Э.Мөнгөн
0 Сэтгэгдэл
























