Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Агаарын болон төмөр замын зорчигч тээврийн эргэлт эрс өсчээ
Агаарын болон төмөр замын зорчигч, ачаа тээврийн эргэлт эрс өсчээ. Төмөр замын тээврээр энэ оны эхний таван сард 8336.4 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор 1594.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1327.5 мянган тонн буюу 18.9 хувь, 115.1 мянган хүн буюу 7.8 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар өссөн байна.
Харин агаарын тээврийн хувьд 1480.4 тонн ачаа хүргэж, давхардсан тоогоор 256.3 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеээс  780.3 тонн буюу 2.1 дахин, 76.8 мянган хүн буюу 42.8 хувиар өсчээ. Ингэснээр агаарын тээврийн салбарын орлого 59 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 12.7 тэрбум төгрөг буюу 27.5 хувиар өссөн байна.  
Г.Болор
0 Сэтгэгдэл
Төмөр замын тээврээр энэ оны эхний таван сард 8336.4 мянган тонн ачаа тээж, давхардсан тоогоор 1594.5 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1327.5 мянган тонн буюу 18.9 хувь, 115.1 мянган хүн буюу 7.8 хувиар өсчээ. - энэ өгүүлбэрээ уншаад зөв мэдээлэл гаргавал яасан юм бэ
Мэдээ оруулж байгаан бол агуулга, найруулгаа хянаач. Зорчигчийн тоо бичиж байснаа тонн-р өссөн болоод явчих юм.
Хамгийн их уншсан