Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
Автомашины татвар, агаар бохирдуулсны төлбөр хураах ажлыг 14 хоногоор сунгажээ
Олуулаа хөгжих үү
Цөөхөн нь хөлжих үү.. Бид олуулаа
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил өнгөрсөн сарын 31-нд дууссан. Урьдчилсан байдлаар 180 мянга гаруй жолооч татвараа төлжээ. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтыг өнөөдрөөс эхлэн 14 хоног үргэлжлүүлэхээр болсон байна. Энэ ажлыг Замын цагдаагийн газар, татварын албад, Улаанбаатар банк хамт ран зохион байгуулах аж.
Татварын хувьд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл, даацын хэмжээ, цилиндрийн багтаамжаас шалтгаалан харилцан адилгүй байгаа гэнэ. Хоёр дугуйтай мотоцикль 2500 төгрөгийн татвар төлж байхад 100 тонноос дээш даацтай ачааны машин 720 мянган төгрөг төлөх жишээтэй. Харин агаарын бохирдлын төлбөр нь авто тээврийн хэрэгслийн ангилал, бензин, дизель хөдөлгүүр зэргээс хамааран 1800-9500 төгрөг төлөх юм байна.
Одоогийн байдлаар Нийслэлийн татварын газар нь нийслэлийн Замын санд жилийн эхний таван сард 9.996 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 10.28 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж төлөвлөгөөгөө давуулж биелүүлсэн гэнэ. Хэрэв автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураалгаагүй жолоочийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгоно гэдгийг ч албаныхан хэлж байна.

0 Сэтгэгдэл
Монгол ёсолгоо
Дэлгэсэн гарыг минь даган
Тэнгэр бууж ивээдэг дээдийн заяат монгол түмэн
2012.06.11
2012.06.11