Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Изинис Эйрвэйз” компани Боинг 737-700 онгоц авлаа
Монголын иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компани олон улсын чиглэлд нислэгийн үйл ажиллагаагаа өргөтгөхөд зориулж “Боинг” компанийн 737-700 онгоцыг АНУ-ын “ILFC” компаниас авахаар боллоо.


2012 оны эхний улирлын байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад Монгол Улсаас олон улсын чиглэлийн зорчигч урсгал 30%-аар нэмэгдсэн байна.

АНУ-ын Калифорния мужид байрлах “ILFC” компани нь өөрсдийн эзэмшилд байдаг онгоцны үнэ цэнээрээ дэлхийд нэгт, онгоцны тоогоороо дэлхийд хоёрт ордог том компани юм. “Изинис Эйрвэйз” компанийн гүйцэтгэх захирал С. Мөнхсүх, “ILFC” компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Давид Никсон нар өнгөрсөн 3-р сард агаарын хөлөг авах гэрээнд гарын үсэг зурсан билээ.

“Боинг” компанийн 737 маягийн онгоц нь дунд зайн тийрэлтэт хөдөлгүүрт онгоц бөгөөд дэлхийн агаарын тээврийн салбарын түүхэнд хамгийн их худалдагдсан тийрэлтэт онгоц юм. Энэхүү онгоц нь Улаанбаатараас зогсолтгүйгээр Бээжин, Сөүл, Токио болон Хонг Конг хотуудруу нисэх хүчин чадалтай. “Изинис Эйрвэйз” компанийн шинэ онгоц 2012 оны 6-р сарын эхний хагаст багтан ирэх юм байна.

http://www.eznisairways.com/
https://www.facebook.com/eznisairways
http://twitter.com/#!/flyeznis

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан