Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Иргэд цахим үнэмлэхээ авч эхэллээ
УБЕГ-аас цахим үнэмлэх олгож эхэлжээ.  2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд иргэний үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн, хулгайд алдсан сонгуулийн насны 40 мянган хүнд цахим үнэмлэх олгох юм. Цахим үнэмлэхийг УИХ-ын сонгуулиас өмнө буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс урьтаж олгож дуусах ёстой.
Өнөөдрийн байдлаар хэдэн хүнд олгосныг тус газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ч.Нямцэцэгээс тодруулахад ”Нарийн тоо гаргах боломжгүй. Яагаад гэвэл, олон нутагт хүртэл өгч эхэлсэн” хэмээв. Ямартай ч, УБЕГ-аас зургадугаар сарын 10 гэхэд цахим үнэмлэхийг хэвлэж дуусган, 25-ны өдөр  гэхэд иргэдэд олгож дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Харин зургадугаар сараас хойш иргэний үнэмлэхээ алдсан хүмүүсийн хувьд цагаан хуудас олгох лавлагаа нь энэ сарын 1-нээс зогссон. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар албаныхан ярьж байна.
Т.Оюун
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан