“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Украины иргэд хуурамч картаар ATM-ээс 100 сая төгрөг залилжээ
Украин улсын иргэн 33 настай эрэгтэй Сергей, 24 настай эрэгтэй Юрий нар Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлах банкны бэлэн мөнгөний машин /АТМ/-аас хуурамч карт ашиглан их хэмжээний мөнгө залилсан байна.
Цагдаагийн байгууллагад уржигдар банкны бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө алдагдсан тухай мэдээлэл иржээ. Энэ дагуу УМБГ, ЭЦГ, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шуурхай ажиллаж, хуурамч карт ашигласан дээрх хоёр иргэнийг илрүүлэн баривчилсан гэнэ. Украины дээрх иргэд 13 удаагийн үйлдлээр банкны бэлэн мөнгөний машинаас 100 орчим сая төгрөг залилсан нь тодорхой болжээ. Тэд тавдугаар сарын 24-нд /өчигдөр/ ОХУ-ын Москва хот руу нисэх билет авсан байсан гэнэ. Сергей, Юрий нарыг хорьж, хэргийг УМБГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байна.
Украин улсын иргэн 33 настай эрэгтэй Сергей, 24 настай эрэгтэй Юрий нар Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлах банкны бэлэн мөнгөний машин /АТМ/-аас хуурамч карт ашиглан их хэмжээний мөнгө залилсан байна. Цагдаагийн байгууллагад уржигдар банкны бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө алдагдсан тухай мэдээлэл иржээ. Энэ дагуу УМБГ, ЭЦГ, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шуурхай ажиллаж, хуурамч карт ашигласан дээрх хоёр иргэнийг илрүүлэн баривчилсан гэнэ. Украины дээрх иргэд 13 удаагийн үйлдлээр банкны бэлэн мөнгөний машинаас 100 орчим сая төгрөг залилсан нь тодорхой болжээ. Тэд тавдугаар сарын 24-нд /өчигдөр/ ОХУ-ын Москва хот руу нисэх билет авсан байсан гэнэ. Сергей, Юрий нарыг хорьж, хэргийг УМБГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
зочин
сэрэглэн баагий вэ. 13 удаагийн үйлдлээр банкны бэлэн мөнгөний машин ухдаг овоо гар байна шүү
2012.05.24























