“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Афганистан хар тамхины үйлдвэрлэлээрээ дээд амжилт тогтоож магадгүй
Афганистан нь героин, опиум гэх мэт хар тамхины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Афганистанд олон арван жил үргэлжилж байгаа дайны улмаас тариачид, фермерүүд богино хугацаанд ихээхэн ашиг баталгаатай өгөх боломжтой хар тамхины төрлийн ургамал тарих нь хөвөн, улаан буудай тариалахаас илүү ашигтай гэж үзэх болсон. Хар тамхины төрлийн ургамлын тариалалт, түүнээс гаргаж авдаг хар тамхины үйлдвэрлэл жилээс жилд өсч байгаа юм.
Оросын хар тамхины эргэлтийг хянах албанаас энэ жил Афганистан героин үйлдвэрлэлээрээ дээд амжилт тогтоох хэмжээний ургамал тарьсан гэж мэдэгдлээ. Тус албаны дарга Виктор Ивановын мэдэгдэж байгаагаар Афганистан дахь хар тамхины намуу цэцгийн тариалангийн талбай сүүлийн гурван жилийн дотор 50 хувиар тэлж 250 мянган га-д хүрчээ. Ингэснээр жилдээ 700-800 тонн героин үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж.
Афганистаны хар тамхийг борлуулах гол зах зээл нь Өрнөд Европ бөгөөд дийлэнхдээ Оросоор дамжин тэнд хүрдэг. Ингэж Европ хүрэх замдаа багагүй хэмжээний хар тамхи Орост үлддэг тул энэ замыг хаахад манай хойд хөршийн эрх баригчид асар их хөрөнгө зарцуулдаг. Афганистантай хил залгаа Тажикистаны хилийн хамгаалалтыг сайжруулахад хөрөнгө мөнгө, техник, зэвсгээр туслахаас эхлээд Афганистан дахь америкчуудтай хамтран ажиллах хүртэл янз бүрийн арга хэмжээ авдаг.
Крымийн хэрэг явдалтай холбоотойгоор Афганистан дахь Америкийн тусгай албаныхан хар тамхины асуудлаар Оростой хамтран ажиллахаа зогсоосон. Үүнийг дагаад сүүлийн сар гаруй дотор Орос героины “хүчтэй давалгаанд” өртөөд байгаа аж.
Афганистан нь героин, опиум гэх мэт хар тамхины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Афганистанд олон арван жил үргэлжилж байгаа дайны улмаас тариачид, фермерүүд богино хугацаанд ихээхэн ашиг баталгаатай өгөх боломжтой хар тамхины төрлийн ургамал тарих нь хөвөн, улаан буудай тариалахаас илүү ашигтай гэж үзэх болсон. Хар тамхины төрлийн ургамлын тариалалт, түүнээс гаргаж авдаг хар тамхины үйлдвэрлэл жилээс жилд өсч байгаа юм.Оросын хар тамхины эргэлтийг хянах албанаас энэ жил Афганистан героин үйлдвэрлэлээрээ дээд амжилт тогтоох хэмжээний ургамал тарьсан гэж мэдэгдлээ. Тус албаны дарга Виктор Ивановын мэдэгдэж байгаагаар Афганистан дахь хар тамхины намуу цэцгийн тариалангийн талбай сүүлийн гурван жилийн дотор 50 хувиар тэлж 250 мянган га-д хүрчээ. Ингэснээр жилдээ 700-800 тонн героин үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж.

0 Сэтгэгдэл