“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Алан хядагчид 700 гаруй хүнийг цаазалсан байна
Иракийн хойд мужууд ба Сирийн нутагт үйл ажиллагаа явуулдаг лалын хэт явцуу үзэлт “Ирак ба Левантын лалын улс” /ИЛЛУ/ алан хядах байгууллага нь сүүлийн хоёр долоо хоногийн дотор Сирийн зүүн нутагт 700 гаруй хүнийг цаазалсан тухай Хүний эрхийг Сирийн мониторингийн төв байгууллага мэдэгдлээ.
Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд алан хядагчдын цаазалсан хүмүүсийн дийлэнх нь Дейр эз Зор мужид амьдардаг Аш Шеитат омгийн энгийн номхон иргэд. байсан гэжээ.
Аш Шеитат омгийн тэргүүн Рафаа Аакла аль Ражи өчигдөр бусад омгуудад хандан “ИЛЛУ” бүлэглэлийн эсрэг зэвсэгт тэмцэлд нэгдэн орохыг уриалав. Тэрээр “Бид бусад омгуудад хандан бидэнд туслахыг уриалж байна. Учир нь, дараагийн удаад тэдний ээлж ирнэ” гэжээ.
Лалын сунна урсгалын хэт явцуу үзэлтнүүдийн байгуулсан “ИЛЛУ” бүлэглэл сүүлийн хэдэн долоо хоногийн дотор Сири ба Иракийн хил орчмын томоохон газар нутгийг мэдэлдээ оруулаад байгаа юм. Энэ болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр тус байгууллагын байр суурь ихээхэн бэхжсэн тул Ойрхи Дорнодод төдийгүй Европын холбоо, АНУ-ын эсрэг алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Америкийн тусгай албаны ажилтнууд үзэж байгаа аж.
Америкийн тагнуулын албад ИЛЛУ бүлэглэлийн гишүүдийн тоог урьд нь 10 мянга орчим гэж үзэж байсан ч сүүлд болж өнгөрсөн үйл явдлын дараагаар гишүүдийн тоо хавьгүй их гэж үзэх болжээ.
АНУ-ын тусгай албадын нэгэн төлөөлөгч нь “ИЛЛУ” бүлэглэлийг одоогийн байдлаар дэлхий дээр үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлэглэлүүдийн дотроос хамгийн хүчирхэг цэргийн хүчтэй гэж онцолжээ.
АНУ өөрсдөө л тэднийг томруулсан. Ойрхи дорнодод нөлөөгөө бэхжүүлэхийн тулд Сирийн Башар Асадын эсрэг бүхнийг турхирсаар байгаад эдгээр алан хядагчдийг томруулсан шүү дээ
Иракийн хойд мужууд ба Сирийн нутагт үйл ажиллагаа явуулдаг лалын хэт явцуу үзэлт “Ирак ба Левантын лалын улс” /ИЛЛУ/ алан хядах байгууллага нь сүүлийн хоёр долоо хоногийн дотор Сирийн зүүн нутагт 700 гаруй хүнийг цаазалсан тухай Хүний эрхийг Сирийн мониторингийн төв байгууллага мэдэгдлээ.Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд алан хядагчдын цаазалсан хүмүүсийн дийлэнх нь Дейр эз Зор мужид амьдардаг Аш Шеитат омгийн энгийн номхон иргэд. байсан гэжээ.
Аш Шеитат омгийн тэргүүн Рафаа Аакла аль Ражи өчигдөр бусад омгуудад хандан “ИЛЛУ” бүлэглэлийн эсрэг зэвсэгт тэмцэлд нэгдэн орохыг уриалав. Тэрээр “Бид бусад омгуудад хандан бидэнд туслахыг уриалж байна. Учир нь, дараагийн удаад тэдний ээлж ирнэ” гэжээ.
Лалын сунна урсгалын хэт явцуу үзэлтнүүдийн байгуулсан “ИЛЛУ” бүлэглэл сүүлийн хэдэн долоо хоногийн дотор Сири ба Иракийн хил орчмын томоохон газар нутгийг мэдэлдээ оруулаад байгаа юм. Энэ болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр тус байгууллагын байр суурь ихээхэн бэхжсэн тул Ойрхи Дорнодод төдийгүй Европын холбоо, АНУ-ын эсрэг алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Америкийн тусгай албаны ажилтнууд үзэж байгаа аж.
Америкийн тагнуулын албад ИЛЛУ бүлэглэлийн гишүүдийн тоог урьд нь 10 мянга орчим гэж үзэж байсан ч сүүлд болж өнгөрсөн үйл явдлын дараагаар гишүүдийн тоо хавьгүй их гэж үзэх болжээ.
АНУ-ын тусгай албадын нэгэн төлөөлөгч нь “ИЛЛУ” бүлэглэлийг одоогийн байдлаар дэлхий дээр үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлэглэлүүдийн дотроос хамгийн хүчирхэг цэргийн хүчтэй гэж онцолжээ.
0 Сэтгэгдэл
2014.08.24
























