“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Үймээн дэгдсэн хотод онц байдал зарлав
Хар арьст залууг цагдаа нар буудан аминд нь хүрсний дараа олныг хамарсан үймээн дэгдээд байгаа Миссури мужийн Фергюсон хотод онц байдал зарлаж байгаа тухай тус хотын амбан захирагч мэдээлэв. Онц байдлын хүрээнд үймээнийг намжих хүртэл 00:00 цагаас эхлэн 05:00 хүртэл хөл хорио тогтоосон байна. Мөн хар арьст залуугийн буудуулсан хэргийг мөрдөх зорилгоор Мөрдөх товчооны 40 гаруй ажилтан тус хотод хүрэлцэн ирж гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн аж.
Фергюсонд хэв журмыг сэргээх ажлыг хариуцаж байгаа албан тушаалтан хотын оршин суугчдын дийлэнх нь хуулийн дагуу, тайван байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч тэдний дунд хэргийг далимдуулан дээрэм, тонуул хийж хөлжих санаархалтай хүмүүс шургалан дэлгүүр хоршоо тонож, машин шатааж байна гэжээ. Ням гарагт шилжих шөнө цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн, мөргөлдөөн болж байгаа газраас буун дуу сонсогдож байгаа тухай “PzFeed” сайт мэдээлжээ. Гэхдээ цагдаа нар анхааруулж буудсан эсвэл жагсагчдын зүгээс цагдаа нарын зүг буудсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Цагдаа нар тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байгаа хүмүүсийг баривчилна гэж мэдэгдээд байгаа.
Хар арьст залууг буудуулан нас барсны дараагаар Америкийн 90 –н хотод эсэргүүцлийн жагсаал, цуглаан болсон юм.
Хар арьст залууг цагдаа нар буудан аминд нь хүрсний дараа олныг хамарсан үймээн дэгдээд байгаа Миссури мужийн Фергюсон хотод онц байдал зарлаж байгаа тухай тус хотын амбан захирагч мэдээлэв. Онц байдлын хүрээнд үймээнийг намжих хүртэл 00:00 цагаас эхлэн 05:00 хүртэл хөл хорио тогтоосон байна. Мөн хар арьст залуугийн буудуулсан хэргийг мөрдөх зорилгоор Мөрдөх товчооны 40 гаруй ажилтан тус хотод хүрэлцэн ирж гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн аж.Фергюсонд хэв журмыг сэргээх ажлыг хариуцаж байгаа албан тушаалтан хотын оршин суугчдын дийлэнх нь хуулийн дагуу, тайван байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч тэдний дунд хэргийг далимдуулан дээрэм, тонуул хийж хөлжих санаархалтай хүмүүс шургалан дэлгүүр хоршоо тонож, машин шатааж байна гэжээ. Ням гарагт шилжих шөнө цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн, мөргөлдөөн болж байгаа газраас буун дуу сонсогдож байгаа тухай “PzFeed” сайт мэдээлжээ. Гэхдээ цагдаа нар анхааруулж буудсан эсвэл жагсагчдын зүгээс цагдаа нарын зүг буудсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Цагдаа нар тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй байгаа хүмүүсийг баривчилна гэж мэдэгдээд байгаа.
Хар арьст залууг буудуулан нас барсны дараагаар Америкийн 90 –н хотод эсэргүүцлийн жагсаал, цуглаан болсон юм.
0 Сэтгэгдэл
























