“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Германд цалин нэмлээ гэж дургүйцжээ
Германы Засгийн газар саяхан хөдөлмөрийн цалин хөлсний дундаж хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Европын холбооны хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн бодлого хариуцсан комиссар Ласло Андор эрс шүүмжлэн цуцлахыг уриалжээ.
Ласло Андор нь германчуудын цалингийн дундаж хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг байж боломгүй гээд иргэдийнхээ цалинг нэмэхийн оронд тэр мөнгөөрөө Европын холбооны орнуудад хөрөнгө оруулалт хийхийг уриалав. Хөрөнгө оруулалтыг эдийн засаг нь хүнд байгаа орнуудад нэн түрүүн хийх ёстой гэжээ.
Андор “Герман нь экспортын байдлаараа Европын бусад хөршүүдээ хөгжихөд саад болж байгаа арилжааны тэнцлээ тэгшлэн эрэлтийг өсөхөд түлхэц үзүүлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь нэн чухал. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн цалин хөлсний салбарт цалинг өсгөх байдлаар бодлогоо өөрчлөх нь байж боломгүй зүйл” гэжээ.
Европын холбооны зүгээс иймэрхүү мэдэгдэл нэг бус удаа хийж байгаа ч Германы эрх баригчид цалин хөлсийг нэмэгдүүлснээр улс орны өрсөлдөх чадвар ба иргэдийнх нь худалдан авах чадвар өсч, улмаар үндэсний эдийн засагт нь эергээр нөлөөлнө гэж мэдэгдсэн хэвээр байгаа юм. Гэхдээ эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширсан тул цалин нэмэхээ түр хойшлуулж магадгүй гэсэн байна.
Германы Засгийн газар саяхан хөдөлмөрийн цалин хөлсний дундаж хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Европын холбооны хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн бодлого хариуцсан комиссар Ласло Андор эрс шүүмжлэн цуцлахыг уриалжээ.Ласло Андор нь германчуудын цалингийн дундаж хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг байж боломгүй гээд иргэдийнхээ цалинг нэмэхийн оронд тэр мөнгөөрөө Европын холбооны орнуудад хөрөнгө оруулалт хийхийг уриалав. Хөрөнгө оруулалтыг эдийн засаг нь хүнд байгаа орнуудад нэн түрүүн хийх ёстой гэжээ.

0 Сэтгэгдэл