“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Математикийн салбарын хамгийн хүндтэй шагнал хүртсэн эмэгтэй
Математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Филдсийн шагналыг түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүртсэн байна. АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн иран гаралтай Мариам Мирзахани Филдсийншагнал авчээ. Тэрээр “Энэ шагнал миний хувьд их том, нэр төрийн хэрэг. Миний ялалт эмэгтэйчүүдийг үүнтэй төстэй уралдаанд оролцоход түлхэц өгвөл их баярлана” гээд цаашид эмэгтэйчүүд иймэрхүү шагналыг илүү олон авна гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.
Мирзахани гадаргуун геометрийг судалсан бүтээлээрээ Филдсийн шагнал авсан аж. Олон улсын математикийн холбоо буюу “IMU” нь “Мариам Мирзахани геометр болон динамик системийн судалгаанд маш өвөрмөц хувь нэмэр орууллаа” гэж өндөр үнэлсэн байна.
Мирзахани 1977 онд Ираны нийслэл Тегеранд төрсөн. 1994 онд Хонконгод болсон Олон улсын математикийн Олимпиадад түрүүлэн алтан медаль авч, 1995 онд Канадын Торонтод болсон математикийн бас нэг уралдаанд ялалт байгуулж байсан аж. Тэрээр Стэнфордын их сургуульд математикийн профессороор зургаан жилийн турш ажиллаж буй юм байна.
Филдсийн шагналыг 40 нас хүрээгүй хоёр, гурав эсвэл дөрвөн математикчид гардуулдаг. Шагнал нь тусгайлан бүтээсэн медалиас гадна дагалдан 15 мянган канад доллар буюу 13,7 мянган ам.доллар ирдэг.
Математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Филдсийн шагналыг түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүртсэн байна. АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн иран гаралтай Мариам Мирзахани Филдсийншагнал авчээ. Тэрээр “Энэ шагнал миний хувьд их том, нэр төрийн хэрэг. Миний ялалт эмэгтэйчүүдийг үүнтэй төстэй уралдаанд оролцоход түлхэц өгвөл их баярлана” гээд цаашид эмэгтэйчүүд иймэрхүү шагналыг илүү олон авна гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.Мирзахани гадаргуун геометрийг судалсан бүтээлээрээ Филдсийн шагнал авсан аж. Олон улсын математикийн холбоо буюу “IMU” нь “Мариам Мирзахани геометр болон динамик системийн судалгаанд маш өвөрмөц хувь нэмэр орууллаа” гэж өндөр үнэлсэн байна.

0 Сэтгэгдэл