“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Данид хортой зайдас идсэн 12 хүн нас барсан байна
Данид зайдас хийхэд хортой мах ашигласнаас болж 12 хүн нас бараад байгаа тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Данийн Хүнс, хөдөө аж ахуй ба загас агнуурын яамнаас судалгаа хийгээд Копенгаген хотын ойролцоо байрладаг мах боловсруулах жижиг үйлдвэрийг нэн даруй хааж, түүний бүх бүтээгдэхүүнийг хураан авах шийдвэр гаргажээ. Хордсон махнаас листери нэртэй онц аюултай нян илэрсэн байна.
Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Данид листери нянгийн үүсгэдэг листериоз өвчний 20 тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн хоёр сарын дотор 15 хүн халдвар авсан байсан аж.
Аюулт өвчний тархалтыг бүрэн зогсоосон гэж Данийн эрх баригчид мэдээлж байна. Одоо халдвар авсан махыг сургууль, зоогийн газруудад болон экспортод нийлүүлж байсан эсэхийг нарийвчлан шалгаж байгаа.
Листери нянгийн үүсгэдэг өвчин нь хүүхэд, өндөр настан, дархлаа суларсан хүмүүст хамгийн аюултай бөгөөд үхэлд хүргэдэг. Энэ өвчний халдвар авсан үед нууц үе нь хоёр сар гаруй үргэлжилдэг тул халдварын эх үүсвэрийг цаг тухайд нь илрүүлэхэд бэрхшээлтэй аж. Өвчний хурц үед өндөр халуурах, гүйлгэх, толгой өвдөх, бөөлжих гэсэн шинж тэмдэг илэрнэ.
Данид аюултай өвчин гарсан мэдээний дараа хил залгаа Норвегийн эрх баригчид Данийн "Jorn A. Rullepolser A/S" компанид үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн худалдан авсан хүмүүс тэдгээрийг нэн даруй хаях зөвлөгөө тараажээ. Харин Данийн эрх баригчид Норвегид гаргасан анхааруулгыг эсэргүүцэн нас барсан 12 хүний дархлаа өөр өвчин эмгэгийн улмаас суларсан байсан тул үхлийг нь листериоз өвчинтэй холбож үзэхгүй байна гэжээ.
Данид зайдас хийхэд хортой мах ашигласнаас болж 12 хүн нас бараад байгаа тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Данийн Хүнс, хөдөө аж ахуй ба загас агнуурын яамнаас судалгаа хийгээд Копенгаген хотын ойролцоо байрладаг мах боловсруулах жижиг үйлдвэрийг нэн даруй хааж, түүний бүх бүтээгдэхүүнийг хураан авах шийдвэр гаргажээ. Хордсон махнаас листери нэртэй онц аюултай нян илэрсэн байна.Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Данид листери нянгийн үүсгэдэг листериоз өвчний 20 тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн хоёр сарын дотор 15 хүн халдвар авсан байсан аж.

0 Сэтгэгдэл