Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Хувийн чанартай зүйл огт байхгүй гэнэ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг 2009-2013 онд хашиж байсан Хиллари Клинтон Ерөнхийлөгч Обамагийн гадаад бодлогыг шүүмжилсэн мэдэгдлүүдэд хувийн чанартай зүйл нэг ч байхгүй гэдгийг тайлбарлажээ. Клинтоны хэвлэлийн төлөөлөгч Ник Меррил нь энэ талаар тайлбар хийж Хилларийг амарч байгаа Обама руу утсаар ярьж өөрийнх нь хэлсэн зүйл нь Обамагийн бодлого ба удирдан манлайлах чадварыг шүүмжлэн үгүйсгэх гэсэн зүйл биш гэдгийг биечлэн тайлбарласан гэв.
Хиллари Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй байгаа бөгөөд сүүлийн үед Обамагийн явуулж байгаа гадаад бодлогод өөрийгөө хамааралгүй гэдгийг харуулах ярилцлага, тайлбар хийгээд байсан юм. Тухайлбал, Сирийн зэвсэглэсэн сөрөг хүчинд илүү идэвхтэй тусламж үзүүлэх хэрэгтэй байсан, Израйльтай улам илүү дотно түншлэл, холбоотон болох ёстой байсан гэж. Сири ба Израилийн талаар Обамагийн сүүлийн гурван жилийн турш явуулсан бодлогыг Хиллари гардан хэрэгжүүлж байсан гэдгээ мартсан бололтой. Үүний дээр Обамагийн явуулж байгаа гадаад бодлогын гол зарчмуудын нэг болох “Тэнэг зүйл хийхгүй байх” гэсэн зарчмыг шүүмжилж “Их гүрнүүдэд тулгын чулуу, үндэс болж чадах зарчим хэрэгтэй бол “тэнэг зүйл хийхгүй байх” гэдэг нь эх үндэс болох зарчим биш юм” гэжээ.
Обамаг муулах, түүний явуулж байгаа бодлогыг шүүмжлэх нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болвол Хиллари Клинтоны нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж зарим шинжээч үзэж байгаа. Мөн Клинтоныг олон улсын янз бүрийн асуудлын талаар олон нийтийн өмнө тайлбарлан хэлж байсан байр сууриа удаа дараалан өөрчилж байгааг цөөнгүй хүн шүүмжилж буй аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг 2009-2013 онд хашиж байсан Хиллари Клинтон Ерөнхийлөгч Обамагийн гадаад бодлогыг шүүмжилсэн мэдэгдлүүдэд хувийн чанартай зүйл нэг ч байхгүй гэдгийг тайлбарлажээ. Клинтоны хэвлэлийн төлөөлөгч Ник Меррил нь энэ талаар тайлбар хийж Хилларийг амарч байгаа Обама руу утсаар ярьж өөрийнх нь хэлсэн зүйл нь Обамагийн бодлого ба удирдан манлайлах чадварыг шүүмжлэн үгүйсгэх гэсэн зүйл биш гэдгийг биечлэн тайлбарласан гэв.Хиллари Клинтон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй байгаа бөгөөд сүүлийн үед Обамагийн явуулж байгаа гадаад бодлогод өөрийгөө хамааралгүй гэдгийг харуулах ярилцлага, тайлбар хийгээд байсан юм. Тухайлбал, Сирийн зэвсэглэсэн сөрөг хүчинд илүү идэвхтэй тусламж үзүүлэх хэрэгтэй байсан, Израйльтай улам илүү дотно түншлэл, холбоотон болох ёстой байсан гэж. Сири ба Израилийн талаар Обамагийн сүүлийн гурван жилийн турш явуулсан бодлогыг Хиллари гардан хэрэгжүүлж байсан гэдгээ мартсан бололтой. Үүний дээр Обамагийн явуулж байгаа гадаад бодлогын гол зарчмуудын нэг болох “Тэнэг зүйл хийхгүй байх” гэсэн зарчмыг шүүмжилж “Их гүрнүүдэд тулгын чулуу, үндэс болж чадах зарчим хэрэгтэй бол “тэнэг зүйл хийхгүй байх” гэдэг нь эх үндэс болох зарчим биш юм” гэжээ.
Обамаг муулах, түүний явуулж байгаа бодлогыг шүүмжлэх нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болвол Хиллари Клинтоны нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж зарим шинжээч үзэж байгаа. Мөн Клинтоныг олон улсын янз бүрийн асуудлын талаар олон нийтийн өмнө тайлбарлан хэлж байсан байр сууриа удаа дараалан өөрчилж байгааг цөөнгүй хүн шүүмжилж буй аж.
0 Сэтгэгдэл
























