“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Чили төрийн өмчит компаниа дэмжинэ
Ойрын таван жилийн дотор Чилийн Засгийн газар зэс олборлодог улсын мэдлийн “Codelco” компанид дөрвөн тэрбум ам.долларыг тусламж хэлбэрээр өгөх болсон тухай “Bloomberg” мэдээлж байна. “Codelco” компани нь дэлхийн хамгийн том зэс олборлогч ба үйлдвэрлэгч юм. 2012-2013 онд тус компани нь дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч гэсэн байр сууриа алдахгүйн тулд өөрийн хөрөнгө болон банкуудын зээл болох есөн тэрбум гаруй ам.доллар үйл ажиллагаандаа зарцуулжээ. Нийтдээ 23,5 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж 2018 он гэхэд долоон шинэ төсөл хэрэгжүүлснээр жилдээ хоёр сая тоннн зэс олборлодог болох аж.
Ирэх сарын 1-ээс эхлэн тус компанийг зэс олборлох салбарт 50 гаруй жил ажилласан Нельсон Писаро гэгч удирдахаар болж. Энэ хүн 1990-ээд онд “Codelco” компанийн “Chuquicamata”, “Andina” гэсэн орд газрын олборлолтыг хариуцан ажиллаж байжээ.“Codelco” компанийн зэсийн олборлолт 2012 онд 1 сая 758 мянган тонн байснаа 2013 онд 1 сая 792 мянган тонн болж өссөн байна.
Ойрын таван жилийн дотор Чилийн Засгийн газар зэс олборлодог улсын мэдлийн “Codelco” компанид дөрвөн тэрбум ам.долларыг тусламж хэлбэрээр өгөх болсон тухай “Bloomberg” мэдээлж байна. “Codelco” компани нь дэлхийн хамгийн том зэс олборлогч ба үйлдвэрлэгч юм. 2012-2013 онд тус компани нь дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч гэсэн байр сууриа алдахгүйн тулд өөрийн хөрөнгө болон банкуудын зээл болох есөн тэрбум гаруй ам.доллар үйл ажиллагаандаа зарцуулжээ. Нийтдээ 23,5 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж 2018 он гэхэд долоон шинэ төсөл хэрэгжүүлснээр жилдээ хоёр сая тоннн зэс олборлодог болох аж. Ирэх сарын 1-ээс эхлэн тус компанийг зэс олборлох салбарт 50 гаруй жил ажилласан Нельсон Писаро гэгч удирдахаар болж. Энэ хүн 1990-ээд онд “Codelco” компанийн “Chuquicamata”, “Andina” гэсэн орд газрын олборлолтыг хариуцан ажиллаж байжээ.“Codelco” компанийн зэсийн олборлолт 2012 онд 1 сая 758 мянган тонн байснаа 2013 онд 1 сая 792 мянган тонн болж өссөн байна.
0 Сэтгэгдэл
























