Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Польшид ургасан хэрэггүй алимыг худалдан авахыг гуйжээ


Ямар ч улс өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Гэхдээ өөр улсын бодлогыг дагаагүй, тусгаар улсын хэмжээнд бодлого явуулж байна гэдгийг батлах тун хэцүү. Хэдий ийм ч улс болгон өөрийн гэсэн бодлого явуулж байна гэж батлахыг яардаг. Бодит байдал дээр энэ олон сая хүнийг нэг тугийн дор нэгтгэнэ гэдэг хэцүү, бараг боломжгүй шахуу. Гэвч зарим улстөрч өөрийн улсын сонирхлоос бууж өгөөд бусдын эрх ашгийн төлөө улайран тэмцэх нь гайхалтай. Үүний нэг жишээ нь Польш.

Польшийн одоогийн эрх баригчид Оросыг үзэн ядсан мэдэгдэл хийдгээрээ алдартай. Польшийн улс төрийн элит болсон хүмүүс Смоленск хотын ойролцоо осолд орсноос хойш оросуудыг үзэн ядсан мэдэгдэл, үйлдэл оргил цэгтээ хүрсэн, үүнээс илүү гарна гэж үгүй байх гэж бодож байтал тэгсэнгүй.

Украины хэрэг явдлаас үүдэлтэйгээр Польш улс өөрийн байр суурийг Америк эсвэл Европын холбооноос хамааралгүй гэж харуулаагүй төдийгүй  хэн нь Оросыг илүү үзэн ядсан мэдэгдэл хийх вэ гэдэг уралдаан зарласан гэж болно. Ийнхүү Ваншингтонд суугаа хүмүүсээс “лайк” авахын тулд хөрш зэргэлдээ, өөрөөр хэлбэл хил залгадаг Оросыг элдэв янзаар муулан харааж эхэлсэн. Үр дүнд нь Оросын тал Польшийн алим, жимс, хүнсний ногоог импортлохыг хориглосон.

Орос хууль бус хориг арга хэмжээ авлаа гээд бөөн юм болсон. Гэтэл байдлыг бодитоор авч үзвэл Америк тэргүүтэй өрнөдийн орнууд хориг арга хэмжээ авч эхлээгүй бол Орос Польшийн эсрэг алим импортлох хориг арга хэмжээ авахгүй байсан гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Польшийн өнөөдрийн улс төрийн удирдлага Оросыг муулахын өмнө хоёр зүйлийг нарийн бодох хэрэгтэй байв.
Нэгдүгээрт, Польшид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ямар ч нөхцөлд Орост импортлох боломжоор хангах ёстой байв. Гэвч Польшийн улстөрчид тэгсэнгүй. Шууд л юу юуны духанд хүрэлгүй оросуудыг баруун солгойгүй муулж эхлэв.

Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр дамжуулан улстөрчид хэн нь Оросыг илүү муулах вэ гэсэн уралдаан явуулсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Үр дүнд нь Оросын зүгээс Польшийн бүх жимс, ногоог импортлохыг хориглосон.
Польшоос зөвхөн Орос руу импортлодог алимны хэмжээ нэг тэрбум ам.доллар байгаагүй бол энэ асуудлыг хэн ч тоохгүй байсан биз. Нэг тэрбум ам.доллараар оросууд польш алим худалдаж авдаг байсан гэж бодохоор гайхалтай. Тэрбум ам.долларын ард хэдэн зуун фермерийн аж ахуй, түүнд ажилладаг хэдэн зуун мянган польш иргэн байгаа. Тэдний арчилж, тариалсан хэдэн зуун мянган тонн алимыг Орос авахаа болино гэдэг тун ч таагүй. Дээр нь Польш ардчилсан тогтолцоотой улс болохоор эрх барьж байгаа нам болчимгүй алхам хийсний хариуд шууд, нэг дор хэдэн зуун саналаа алдаж байгаа хэрэг. Харин сөрөг хүчин тун удахгүй болох сонгуулиар Оростой хэл амаа ололцоод хэн ч авахгүй гэсэн 700 мянган еврогийн алимыг зараад өгнө гэвэл гарцаагүй ялах нь ойлгомжтой. Ийм нөхцөлд улс төрийн өндөрлөгт гарах, нэгэнт олсон байр сууриа бэхжүүлэхийг хүсч байгаа хүчнүүдийн хувьд энэ 700 мянган еврогийн алимыг борлуулах асуудал амин чухал болсон нь ойлгомжтой.

Оростой эелдэг яриад асуудлыг шийдэх боломж байсан уу гэвэл байсан. Гэвч Ерөнхий сайдаас эхлээд салбарын сайд, газрын дарга хүртэл Оросыг элдэв өнгөөр муулан доромжилсон тул гол худалдан авагчтайгаа ойлголцох ямар ч боломж үлдсэнгүй. Одоо Польшийн эрх баригчид арга мэхээ бараад АНУ-ын Хөдөө аж ахуйн яаманд хандан оросууд авахгүй болсон 700 мянган тонн алимыг Америкийн зах зээлд оруулах зөвшөөрөл хүсчээ.  Польшоос АНУ-д суугаа Элчин сайд Рышард Шнепф нь хоёр өдрийн өмнө АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны гадаадын хөдөө аж ахуйн зах зээлийг хариуцсан орлогч сайд Майкл Скузетэй уулзан хэлэлцээ хийж.

Польшийн Элчин сайд алимыг АНУ-ын зах зээлд элдэв хориг саадгүйгээр чөлөөтэй экспортлох бо­ломж хүссэн байна. Энэ та­лаарх эцсийн шийдвэрийг найм­дугаар сарын 18-нд болох уулзалтын үеэр гаргах нь.
Оросыг Польшоос алим импортлохыг хориглож байна гэж уурлаж байгаа ч АНУ нь Европын холбооны гишүүн орнуудаас жимс, хүнсний ногоо экспортлохыг хориглодог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хориг нь ялгаатай. Стратегийн чухал ач холбогдолтой түншүүдтэй гэрээ хэлэлцээ хийхэд амар байхыг бодон зарим улсын фермерт хөнгөлөлт үзүүлдэг.

Жишээлэхэд,  Европын холбооны улсуудаас хортон шавьж гэх мэт зүйл нэвтэрч магадгүй гээд жимс, хүнсний ногоо импортлохыг хориглосон байдаг ч Италиас алим, лийрийг Польшоос амтат чинжүү ба цэцэгт байцаа оруулж ирэхийг зөвшөөрдөг. Гэхдээ зөвшөөрөл нь тодорхой заагтай.
Зааг тавихын гол зорилго нь дотоодын үйлдвэрлэгчдээ буюу америк фермерүүдийн тариалсан алим, ногоог зах зээлд илүү ашигтай нөхцөлөөр борлуулах. Ингээд Польшийн улстөрчдийн Оросын эсрэг уран цэцэн үг уралдуулсны төлөө польш фермерүүд хамгийн ихээр хохирч байгаа юм. Хэрэв тэд илүү ухаалаг, алсын хараатай байсан бол Оросыг хэн нь илүү муулах вэ гэж уралдахгүй байсан байх. Одоо Польшийн хэдэн мянган фермер ургацаа хэнд зарах вэ гэсэн лут асуудалтай тулгараад байна.

Польш нь өнгөрсөн жил Орос руу түүхэнд байгаагүй их хэмжээгээр алим экспортолсны хүчинд дэлхийн №1 алим экспортлогч болж, Хятадыг хоёрдугаар байр руу шахсан гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Энэ зөвхөн эхний байдал.
Дараагийнх буюу Поль­шийн улстөрчдийн анхаарах ёстой байсан хоёр дахь чухал зүйл нь Америк далайн цаана, харин Орос хил залгаа гэдгийг бодолцох ёстой байв. Маккейн мэтийн Оросыг үзэн ядагч улстөрчдийн гар хөлийн үзүүрт гүйхийн өмнө ОХУ нь дэлхийн хуурай замын дөрөвний нэгийг дангаар эзэлдэг, асар олон улстай, түүний дотор Польштой хил залгадаг гэдгийг санах ёстой байв. Нийгмийн дийлэнх бодит мэдээллээр дутуу байгааг далимдуулан Оросыг муулсаар сонгуульд ялах нэг хэрэг, харин өөрийн улсад ургасан бүтээгдэхүүнийг элдэв өнгөр муулсан улс руугаа экспортолно гэдэг өөр хэрэг.

18 дугаар зуунд их гүрнүүд Польшийн газар нутгийг гурван ч удаа хуваан тасалсан.  1772  онд эхний удаа, 1793  онд хоёр дахь удаагаа, 1795 онд гурав дахь удаагаа Польшийн нутгийг их гүрнүүд хуваасан. Тухай бүрт Оросын эзэнт гүрэн, Пруссийн вант улс, Австрийн хаант улс Польшийн нутаг дэвсгэрийг хувааж байв. Гэвч Польшийн улстөрчид социалист өнгөрсөн үеийн талаарх өрөөсгөл тайлбарын улмаас Орос л дангаар Польшийн газар нутгийг эзлээд байсан мэт ярих, ухуулах нь түгээмэл зүйл болсон юм. Шинэ Европын нэгдлийн гишүүн болсон Польшийн улстөрчдийн хувьд Оросыг муулах нь улс төрийн өндөрлөг өөд мацахдаа заавал хийдэг зүйлсийн нэг болж хувирсан гэж болно.
Гэтэл алимнаас эхлээд авто машины сэлбэг хүртэл асар олон зүйлийн гол худалдан авагч болсон ОХУ-ыг алхам тутамдаа муулж, элдвээр хэлнэ гэдэг байж боломгүй. Ялангуяа орон нутгийн хэмжээнээс халин олон улсын түвшинд сэтгэх гэж яваа улстөрчдийн хувьд байж боломгүй. Магадгүй хэдэн мянган км-ийн алсад байгаа Америкийн улстөрчдөөс бонус авч болох ч нэг тив дээр, хил залгаа байдаг улсаа элитүүд нь муулна гэдэг улс төрийн харалган байдлаа баталж байгаагийн шинж тэмдэг.

Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан олон улс Польштой адил алдаа хийж байгааг хэлэх хэрэгтэй. Латви, Литва, Эстони гэсэн гурван улс Оросын эсрэг элдэв хориг арга хэмжээ авах, муулах тал дээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч хүн амын тоогоор манайхтай адил, газар нутгаар манай хоёр аймгийг нийлүүлсний дайтай эдгээр жижиг улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч нь мэдээж манай хойд хөрш. Ийм байтал сандлаасаа чанга зуурахаас өөр зүйл сонирхдоггүй улстөрчдийн гайгаар энэ гурван улсад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг Орос худалдан авахаа зогсоов. Оросынх төдийгүй манай хэрэглэгчдийн хэзээний танил болсон “Шпрот”-ыг худалдан авахыг зогсоох тухай ярьж байна. Орос шиг том улсын хувьд нэг үйлдвэр хаах гэх мэт зүйлс онц чухал биш байж болно. Харин нэр дурдагдсан гурван улсын хувьд хэдэн мянган хүн ажилладаг ганц үйлдвэр борлуулалтгүй гэдэг шалтгаанаар зогсоно гэдэг эдийн засаг, нийгмийн уур амьсгалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.
Тэр тусам газрын тос, шатдаг хийн нийлүүлэлтээрээ Оросоос бараг л зуун хувь хамаардаг улс байгаа.

Польшийн Элчин сайд Америктай ямар ч хэлэлцээр хийж болох. Гэхдээ АНУ-ын Ардчилсан нам хоёрхон жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх ажлаа хэдийнэ эхэлсэн болохоор улстөрчдийн ухвар мөчид үгнээс болж дампуурах нь гарцаагүй болсон хэдэн польш фермерийг дэмжих үү эсвэл өөрсдийнх нь төлөө саналаа өгч, магадгүй америк фермерүүдийг дэмжих үү гэдэг бас л том асуудал.

Польшоос алим экспорт­лохыг зөвшөөрнө гэдэг өөрийн алим тариалагчдыг “няслаад” өрөөлийн фермерийн толгойг илсэнтэй адил. Сонгууль бараг л өнөө маргаашгүй болсон үед Обамагийн нам болчимгүй алхам хийж польшуудыг дэмжээд, өөрийн хүмүүсийг орхих нь юу л бол.
Энэ бүх ээдрээнээс ганц л сургамж гарч байна. Улстөрийн хувийн амбиц хөөж, зурагтаар аятайхан гарч, Фэйсбүүкээр олон лайк цуглуулах гэж яарахын өмнө улс орны эрх ашиг, улсынхаа мал аж ахуйгаас эхлэн төмөр зам, аж үйлдвэрлэл хүртэл бүх л салбарт ажиллаж байгаа хэдэн мянган хүний талаар бодож байх хэрэгтэй. Үгүй бол Польш шиг өвөртөө хэдэн зуун мянган тонн алим ялзруулаад Оросыг муулаад сууж байдагтай адил болох.

0 Сэтгэгдэл
He he he bidend l ih surgamjtai niitlel bailaa.
He he he bidend l ih surgamjtai niitlel bailaa.
Ih vnen zov bichjee
Ih vnen zov bichjee
Ih vnen zov bichjee
ПОЛЬШУУД МАШ БУРУУ АЛХАМ ХИЙЖ БАЙГАА. ХЭТ УЛС ТӨРЖИЖ, АНУ-Г ДАГАЖ ДАЛДГАНАХ БОЛСОН. ӨӨРТӨӨ Л ХОХИРОЛ АВЧИРЧ БАЙНА. ҮНЭНДЭЭ ОРОСУУД ПОЛЬШИЙГ ФАШИСТ ГЕРМАНААС ЧӨЛӨӨЛӨӨД ТУСГААР ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ ӨГСӨН ТҮҮХ САЯХНЫХ. АЛИМ НЬ ЯЛЗРАХ Ч ЯАХАВ. ӨӨРСДӨӨ ЯЛЗАРЧИХ ВИЙ ДЭЭ.
Odoo Polyakuud hahaj uhtelee alim ideed baij dee. Bas naiz ukrainchuuddaa ogoh heregtei, bas evropiin holboondoo belegleh heregtei shuu dee. Amerik sarmagchinguud araliin alimandaa tsadaa bailgui
Manaid orosiig muulagchid bas olshirson, ted nar hel amaa tataj medee medeelel unshij baih heregtei. Haa baisan alsiin amerikiin tald namirsan baagiinuud horshoo muu heleed suuj baigaa shuu dee. Latvi, Litvi manaihiig bodvol bas hogjiltei soyoltoi uhaantai yum, gehdee baruuniig duuriaj daldagnaad balarch baina. Litviin 8000 teeverlegch avtomashin zogsson. Baraa jims jimsgene zoodog companiud dampuurch bgaa geh met huvruud baina daa
Хамгийн их уншсан