“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хүйтэн дайны сүүдэр шатрын ертөнцийг дайрлаа
Хүйтэн дайны үед Зөвлөлтийн зөвшөөрөлгүйгээр Монгол эсвэл Вьетнам үг дуугардаггүй байсантай адил Америк “за” гээгүй цагт Герман, Чили ам нээдэггүй “соц” ба “капиталист” гэж хоёр талцаж байгаад хоорондоо үзэж тардаг байлаа.
Улс хоорондын төдийгүй олон улсын байгууллагуудын түвшинд талцан уралцаж хэрхэн өөрийн хүнийг олон улсын аль нэг байгууллагын тэргүүнээр тавих вэ гээд үзэлцдэг байсан. Ийнхүү талцаж тоглосон улс төрийн уралцаан спорт, урлаг гээд амьдралын бүх л салбарт шигээд чөлөөтэй амьсгалах боломж байсангүй. 1980 оны Москвагийн Олимп, 1984 оны Лос Анжелосын Олимпын тоглолт үүний тод жишээ. Хүн төрөлхтний спортын ололт амжилт, ялалтад хүрэхийн төлөөх сэтгэлийн хат, эр зориг, авхаалж самбааны бэлгэдэл болсон Олимпын тоглолт хоёр удаа хүйтэн дайны золиос болж байв. Зөвлөлт задран унаж хүйтэн дайн албан ёсоор дууссанаар ийм байдал ахин давтагдахгүй байх гэж бүгд бодож байсан. Гэвч тэгсэнгүй. Зөвлөлт ба АНУ гэсэн хоёр их гүрнийг дэлхийн бусад улс хоёр талцан хэрхэн амьсгалах, ямар хувцас өмсөхөөс эхлээд ямар машин унах хүртэл бүх зүйлдээ дагаж байгаа толгой улсынхаа амыг хардаг байсан “Хүйтэн дайн” гээч үзэгдлийг дэлхийн дахин мартах гэж яарсан ч амжсангүй. Энэ оны эхэнд Сочид болсон Өвлийн Олимпын тоглолтыг өрнөдийн зарим улстөрчид болиулах, үндэсний шигшээ багаа оролцуулахгүй байхыг уриалсан нь үүний жишээ. Шалтаг нь оросууд ижил хүйстнүүдийн эрхийг шамшигдуулсан хууль батлуулсан гэнэ.
Ингээд өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Сочиг муулах, өө хайх кампанит ажил эхэлсэн ч тоглолтыг үнэхээр өндөр түвшинд, дээд зэргээр зохион байгуулж чадсан болохоор ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахын төлөө шигшээ багаа явуулахаас татгалзсан улс гараагүй.
Үүнээс төд удалгүй Украин дахь үйл явдал удирдлагаас гарч, Өрнөдийн талыг баримтлагчид төрийн эргэлт хийж эрх мэдлийг гартаа авснаар байдал эрс өөрчлөгдөв. Украинаас болж Өрнө дахин ба Оросын хооронд ээлжит хүйтэн дайн эхэлсэн. Хэрэв одоо Украинд болж буй үйл явдал оны эхээр буюу Сочийн тоглолтын өмнө болсон бол 1980 онд Москвад давтагдсантай адил зүйл болох байсан биз. Шинэ хүйтэн дайнд байдаг бүх л шинж тэмдгийг та бид ажиглаж байна. Талууд харилцан хориг арга хэмжээ авах “дайн” эхлүүлээд байгаа. Америк, Европын холбооноос Оросын зэвсэг, газрын тос, банк санхүүгийн салбарыг багалзуурдах элдэв хориг арга хэмжээ авсан бол Орос хариу болгож Өрнөдөөс хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. Цаашлаад, Орос ба АНУ, Европын холбооны улсуудын хооронд явагдах ёстой байсан улс төрөөс ангид олон арга хэмжээ зохиогдохгүй болов. Хаа байсан Черногори улс Крым руу хаягласан захидал, илгээмж явуулахгүй гэдгээ мэдэгдсэн нь хүйтэн дайны нэг илрэл.
Сочийн Олимп нэгэнт болоод өнгөрсөн болохоор одоо 2018 онд Орост явагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “бойкотлож” магадгүй тухай яриа газар авлаа. Огцом ууртай зарим нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах эрхийг Оросоос нэн даруй хураан авахыг шаардах болсон. Иймэрхүү чимээгүй дайн тулаан өнөөдөр маш олон байгууллагад ажиглагдаж байна. Өнөөдөр болж байгаа Олон улсын шатрын холбоо буюу ФИДЕ-гийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль үүний нэг жишээ.
Уулгүй талд цусгүй байлддаг оюун ухааны спортын талбарт их гүрнүүдийн хийж байгаа хүйтэн дайны сүүдэр тусчээ. ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Илюмжинов Каспаров хоёр өрсөлдөж байгаад хэргийн учир байгаа юм.
Өрнөдийн талыг баримтлагчид Илюмжиновыг Путины бодлого явуулагч ардчиллын эсрэг хүн гээд Каспаровыг Путины эсрэг “цогтой” тэмцэгч, ардчиллын төлөө гавьяа байгуулсан хүн гэж туйлшраад эхэлжээ.
Америкийн “The New York Times” сонинд энэ сэдвээр сэтгүүлч Стивен Ли Майерсийн бичсэн нийтлэл шатрын ертөнцөд ямар хэмжээнд “Хүйтэн дайн” болж байгааг хамгийн тод илэрхийлсэн юм.
Энэ нийтлэлд Илюмжиновыг 1990-ээд онд Халимагийн Ерөнхийлөгч болсны дараа удирдаж байгаа нутаг болон иргэдэд хувийн эдлэн газар шиг хандсан, нэг туслахыг нь сөрөг хүчний талыг баримтлагч сэтгүүлчийг алсан хэрэгт буруутай гэж шүүсэн нь үүний жишээ гэж. Цаашлаад 1995 оноос хойш ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн албыг хашихдаа шатрын спортын нэр хүндийг олон улсын тавцанд унагасан, Саддам Хуссейнтэй найзлан тухайн үед олон улсын хориг арга хэмжээ аваад байсан Багдадад дэлхийн аваргыг явуулах гэж оролдсон, Ливийн дарангуйлагч Муаммар Каддафитай шатар тоглож байсан гэж буруутгав. Дэлхий нийт, тодруулбал өрнөдийн үзэн яддаг хүмүүстэй тусгайлан уулзаж шатар тоглож байгаа нь Путины даалгавраар нууц хэлэлцээр хийсэн хэрэг явдал байж магадгүй гэсэн хардалтыг бичигч дэвшүүлжээ. Улмаар “Путины Засгийн газар Илюмжиновыг дэмжихийн тулд Каспаровын эсрэг дипломат шугамаар бүх хүчээ дайчилж байна. Гуравдугаар сард Оросууд Крымийг хүчээр өөртөө нэгтгэж, долдугаар сард Малайзын онгоц сүйрсний дараа ФИДЕ-г хэн удирдах вэ гэсэн тэмцэл нь эрх чөлөө ба ардчилал, шатрын ирээдүй, Путины Орос орны олон улсад эзлэх байр суурины төлөөх дам тэмцлийн талбар болж хувирлаа” гэж шууд хэлсэн байх юм.
Каспаровын тухайд огт өөр өнцгөөс бичсэн ойлгомжтой. Тухайлбал, түүнийг улс төрд нэн цэвдэг ханддаг орон дахь зөрүүд идеалист буюу сайн сайхан зүйлд итгэгч гэж тодорхойлж. Каспаровыг Орос дахь улс төрийн идэвхийг сэргээхийг хичээн Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдөх гэж үзсэн ч Кремлийг эсэргүүцэгч дийлэнх хүмүүст тохиолддогчлон сонгуулийн кампанит ажлыг нь эхэлж амжаагүй байхад боомилон үгүй хийсэн гэжээ. Өнгөрсөн сонгуулиар А.Карпов ФИДЕ-ийн ерөнхийлөгчийн сонгуульд Илюмжиновтой өрсөлдөхөд Каспаров нь экс өрсөлдөгчөө дэмжсэн, гэтэл Оросын хүчний байгууллагынхан Оросын шатрын холбооны байранд нэгжлэг хийж, гишүүдийг нь албадан тараах зэргээр дарамт үзүүлсний хүчинд Илюмжинов дахин сонгогдсон гэсэн байна. ФИДЕ-г Оростой адил нууцлагдмал, дээрээс доош чиглэсэн бүтэцтэй, авлигад гүн идэгдсэн, шатрын арилжааны болон олон нийтийн боломжийг боомилсон бүтэцтэй болсон тул Каспаров шатрын ертөнцөд ардчиллыг авчрахын төлөө аргагүйн эрхэнд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа гэнэ. Ялангуяа Шатрын дэлхийн аваргын тэмцээнийг Сочи хотноо зохион байгуулах тухай шийдвэрийг Илюмжинов гаргасан нь ФИДЕ-г дэлхийг хамарсан Путины амбицыг, ялангуяа дэлхий дахин Украин дахь Оросын явуулж байгаа бодлогыг эрс шүүмжлэн уурлаж байгаа үед тэр амбицыг нь хэрэгжүүлэхийн төлөө гүйдэг зарц төдий гэсэн сэтгэгдэл төрүүлж байна гэж америк сэтгүүлч бухимджээ.
ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр явагдаж байгаа бөгөөд дэлхийн 176 орны шатрын холбооны төлөөлөгч саналаа өгнө. Шатрын холбооны саналыг авахын төлөө Илюмжинов ч тэр, ардчиллын төлөөх “цогтой” тэмцэгч Каспаров ч тэр ёс зүйд нийцэхгүй алхмууд хийж байгааг америк сэтгүүлч онцолжээ. Тухайлбал, “Азийн шатрын академи”-ийг байгуулсан Леонгтой гэрээ байгуулахдаа сонгуулийн үеэр Азийн шатрын холбооны 11 саналыг Каспаровын төлөө баталгаатай өгүүлэхийг хариуцахтай зэрэгцэн дахин 15 саналыг Каспаровын төлөө өгүүлэх гэж оролдоно гээд хариуд нь Леонгд 500 мянган ам.доллар, түүний холбоонд дөрвөн жилийн хугацаанд жил болгон 250 мянган ам.доллар өгөх гэрээний ноорог явуулсныг хакерууд Леонгийн электрон шууданг эвдлэн олж уншаад “The New York Times” сонинд явуулсан юм байна. Үүний дараа эвгүй байдалд орсон Леонг нь Илюмжинов өөрийг нь дэмжвэл хоёр сая ам.доллар амласан гэсэн захидал бичсэн болоод шуугианыг намжааж байв. Каспаров “ФИДЕ энэ гэрээг иш татан их дуугаар гомдоллодог. Гэхдээ энэ байгууллага авлига гэж гомдоллох нь Путин жирийн иргэдийн эсрэг хүч хэрэглэж байна гэж гомдоллохтой адил” гэж мэдэгдээд тоогоогүй байна.
Харин Илюмжинов “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Гарри Каспаров бол шатрын эв нэгдэлд заналхийлж байгаа аюул. Шатрыг дэмжиж байгаа болгон миний найз. Шатар улс төрөөс ангид зүйл. Иймээс л Каспаров хамгийн аюултай хүн. Тийм болохоор л түүнтэй тэмцэх ёстой. Учир нь, Каспаров шатрыг улс төртэй хутгаж байна. Үүнээс л шатрын ертөнц эмээж байгаа юм” гэжээ.
ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн сонгуулиар Илюмжинов ялах магадлал өндөр байгаа. Иймд Каспаров сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд Илюмжиновыг Путины хүүхэлдэй энэ тэр гэж цоллоод ардчилал, эрх чөлөө, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө өөрийн гэсэн олон улсын шатрын холбоо байгуулах гэж зүтгэнэ гэвэл бодит үнэнээс нэг их зөрөхгүй байх. Дээр нь, ФИДЕ-гээс зохион байгуулж байгаа олон улсын чанартай бүх тэмцээн, уралдаанд их мастер, аваргуудыг оролцохгүй байхыг уриалах байх.
Ийнхүү ээлжит удаагийн хүйтэн дайн уулгүй талын, цусгүй дайн явагддаг талбар, тэр олон жижиг дайныг зохицуулж байдаг байгууллагад ноцтой хагарал үүсгэж байгаа бололтой.
Umkhii evrei kaspatov - aar yakh gesen yum. Ternii orond Mongol tsustai Yulomjinov deer.
БОЛЬЁ ОО
Каспаровыг харахаас дургүй хүрдэг. Шатар тоглохоос өөр талаар мэдлэг дулимаг биеэ тоосон балай бага ястан. Монгол улс болон бусад улс гүрнийг доромжлох эрхийг хэн түүнд өгсөн юм бэ?
Хүйтэн дайны үед Зөвлөлтийн зөвшөөрөлгүйгээр Монгол эсвэл Вьетнам үг дуугардаггүй байсантай адил Америк “за” гээгүй цагт Герман, Чили ам нээдэггүй “соц” ба “капиталист” гэж хоёр талцаж байгаад хоорондоо үзэж тардаг байлаа. Улс хоорондын төдийгүй олон улсын байгууллагуудын түвшинд талцан уралцаж хэрхэн өөрийн хүнийг олон улсын аль нэг байгууллагын тэргүүнээр тавих вэ гээд үзэлцдэг байсан. Ийнхүү талцаж тоглосон улс төрийн уралцаан спорт, урлаг гээд амьдралын бүх л салбарт шигээд чөлөөтэй амьсгалах боломж байсангүй. 1980 оны Москвагийн Олимп, 1984 оны Лос Анжелосын Олимпын тоглолт үүний тод жишээ. Хүн төрөлхтний спортын ололт амжилт, ялалтад хүрэхийн төлөөх сэтгэлийн хат, эр зориг, авхаалж самбааны бэлгэдэл болсон Олимпын тоглолт хоёр удаа хүйтэн дайны золиос болж байв. Зөвлөлт задран унаж хүйтэн дайн албан ёсоор дууссанаар ийм байдал ахин давтагдахгүй байх гэж бүгд бодож байсан. Гэвч тэгсэнгүй. Зөвлөлт ба АНУ гэсэн хоёр их гүрнийг дэлхийн бусад улс хоёр талцан хэрхэн амьсгалах, ямар хувцас өмсөхөөс эхлээд ямар машин унах хүртэл бүх зүйлдээ дагаж байгаа толгой улсынхаа амыг хардаг байсан “Хүйтэн дайн” гээч үзэгдлийг дэлхийн дахин мартах гэж яарсан ч амжсангүй. Энэ оны эхэнд Сочид болсон Өвлийн Олимпын тоглолтыг өрнөдийн зарим улстөрчид болиулах, үндэсний шигшээ багаа оролцуулахгүй байхыг уриалсан нь үүний жишээ. Шалтаг нь оросууд ижил хүйстнүүдийн эрхийг шамшигдуулсан хууль батлуулсан гэнэ.
Ингээд өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Сочиг муулах, өө хайх кампанит ажил эхэлсэн ч тоглолтыг үнэхээр өндөр түвшинд, дээд зэргээр зохион байгуулж чадсан болохоор ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахын төлөө шигшээ багаа явуулахаас татгалзсан улс гараагүй.
Үүнээс төд удалгүй Украин дахь үйл явдал удирдлагаас гарч, Өрнөдийн талыг баримтлагчид төрийн эргэлт хийж эрх мэдлийг гартаа авснаар байдал эрс өөрчлөгдөв. Украинаас болж Өрнө дахин ба Оросын хооронд ээлжит хүйтэн дайн эхэлсэн. Хэрэв одоо Украинд болж буй үйл явдал оны эхээр буюу Сочийн тоглолтын өмнө болсон бол 1980 онд Москвад давтагдсантай адил зүйл болох байсан биз. Шинэ хүйтэн дайнд байдаг бүх л шинж тэмдгийг та бид ажиглаж байна. Талууд харилцан хориг арга хэмжээ авах “дайн” эхлүүлээд байгаа. Америк, Европын холбооноос Оросын зэвсэг, газрын тос, банк санхүүгийн салбарыг багалзуурдах элдэв хориг арга хэмжээ авсан бол Орос хариу болгож Өрнөдөөс хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. Цаашлаад, Орос ба АНУ, Европын холбооны улсуудын хооронд явагдах ёстой байсан улс төрөөс ангид олон арга хэмжээ зохиогдохгүй болов. Хаа байсан Черногори улс Крым руу хаягласан захидал, илгээмж явуулахгүй гэдгээ мэдэгдсэн нь хүйтэн дайны нэг илрэл.
Сочийн Олимп нэгэнт болоод өнгөрсөн болохоор одоо 2018 онд Орост явагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “бойкотлож” магадгүй тухай яриа газар авлаа. Огцом ууртай зарим нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах эрхийг Оросоос нэн даруй хураан авахыг шаардах болсон. Иймэрхүү чимээгүй дайн тулаан өнөөдөр маш олон байгууллагад ажиглагдаж байна. Өнөөдөр болж байгаа Олон улсын шатрын холбоо буюу ФИДЕ-гийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль үүний нэг жишээ.
Уулгүй талд цусгүй байлддаг оюун ухааны спортын талбарт их гүрнүүдийн хийж байгаа хүйтэн дайны сүүдэр тусчээ. ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Илюмжинов Каспаров хоёр өрсөлдөж байгаад хэргийн учир байгаа юм.
Өрнөдийн талыг баримтлагчид Илюмжиновыг Путины бодлого явуулагч ардчиллын эсрэг хүн гээд Каспаровыг Путины эсрэг “цогтой” тэмцэгч, ардчиллын төлөө гавьяа байгуулсан хүн гэж туйлшраад эхэлжээ.
Америкийн “The New York Times” сонинд энэ сэдвээр сэтгүүлч Стивен Ли Майерсийн бичсэн нийтлэл шатрын ертөнцөд ямар хэмжээнд “Хүйтэн дайн” болж байгааг хамгийн тод илэрхийлсэн юм.
Энэ нийтлэлд Илюмжиновыг 1990-ээд онд Халимагийн Ерөнхийлөгч болсны дараа удирдаж байгаа нутаг болон иргэдэд хувийн эдлэн газар шиг хандсан, нэг туслахыг нь сөрөг хүчний талыг баримтлагч сэтгүүлчийг алсан хэрэгт буруутай гэж шүүсэн нь үүний жишээ гэж. Цаашлаад 1995 оноос хойш ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн албыг хашихдаа шатрын спортын нэр хүндийг олон улсын тавцанд унагасан, Саддам Хуссейнтэй найзлан тухайн үед олон улсын хориг арга хэмжээ аваад байсан Багдадад дэлхийн аваргыг явуулах гэж оролдсон, Ливийн дарангуйлагч Муаммар Каддафитай шатар тоглож байсан гэж буруутгав. Дэлхий нийт, тодруулбал өрнөдийн үзэн яддаг хүмүүстэй тусгайлан уулзаж шатар тоглож байгаа нь Путины даалгавраар нууц хэлэлцээр хийсэн хэрэг явдал байж магадгүй гэсэн хардалтыг бичигч дэвшүүлжээ. Улмаар “Путины Засгийн газар Илюмжиновыг дэмжихийн тулд Каспаровын эсрэг дипломат шугамаар бүх хүчээ дайчилж байна. Гуравдугаар сард Оросууд Крымийг хүчээр өөртөө нэгтгэж, долдугаар сард Малайзын онгоц сүйрсний дараа ФИДЕ-г хэн удирдах вэ гэсэн тэмцэл нь эрх чөлөө ба ардчилал, шатрын ирээдүй, Путины Орос орны олон улсад эзлэх байр суурины төлөөх дам тэмцлийн талбар болж хувирлаа” гэж шууд хэлсэн байх юм.
Каспаровын тухайд огт өөр өнцгөөс бичсэн ойлгомжтой. Тухайлбал, түүнийг улс төрд нэн цэвдэг ханддаг орон дахь зөрүүд идеалист буюу сайн сайхан зүйлд итгэгч гэж тодорхойлж. Каспаровыг Орос дахь улс төрийн идэвхийг сэргээхийг хичээн Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдөх гэж үзсэн ч Кремлийг эсэргүүцэгч дийлэнх хүмүүст тохиолддогчлон сонгуулийн кампанит ажлыг нь эхэлж амжаагүй байхад боомилон үгүй хийсэн гэжээ. Өнгөрсөн сонгуулиар А.Карпов ФИДЕ-ийн ерөнхийлөгчийн сонгуульд Илюмжиновтой өрсөлдөхөд Каспаров нь экс өрсөлдөгчөө дэмжсэн, гэтэл Оросын хүчний байгууллагынхан Оросын шатрын холбооны байранд нэгжлэг хийж, гишүүдийг нь албадан тараах зэргээр дарамт үзүүлсний хүчинд Илюмжинов дахин сонгогдсон гэсэн байна. ФИДЕ-г Оростой адил нууцлагдмал, дээрээс доош чиглэсэн бүтэцтэй, авлигад гүн идэгдсэн, шатрын арилжааны болон олон нийтийн боломжийг боомилсон бүтэцтэй болсон тул Каспаров шатрын ертөнцөд ардчиллыг авчрахын төлөө аргагүйн эрхэнд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа гэнэ. Ялангуяа Шатрын дэлхийн аваргын тэмцээнийг Сочи хотноо зохион байгуулах тухай шийдвэрийг Илюмжинов гаргасан нь ФИДЕ-г дэлхийг хамарсан Путины амбицыг, ялангуяа дэлхий дахин Украин дахь Оросын явуулж байгаа бодлогыг эрс шүүмжлэн уурлаж байгаа үед тэр амбицыг нь хэрэгжүүлэхийн төлөө гүйдэг зарц төдий гэсэн сэтгэгдэл төрүүлж байна гэж америк сэтгүүлч бухимджээ.
ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр явагдаж байгаа бөгөөд дэлхийн 176 орны шатрын холбооны төлөөлөгч саналаа өгнө. Шатрын холбооны саналыг авахын төлөө Илюмжинов ч тэр, ардчиллын төлөөх “цогтой” тэмцэгч Каспаров ч тэр ёс зүйд нийцэхгүй алхмууд хийж байгааг америк сэтгүүлч онцолжээ. Тухайлбал, “Азийн шатрын академи”-ийг байгуулсан Леонгтой гэрээ байгуулахдаа сонгуулийн үеэр Азийн шатрын холбооны 11 саналыг Каспаровын төлөө баталгаатай өгүүлэхийг хариуцахтай зэрэгцэн дахин 15 саналыг Каспаровын төлөө өгүүлэх гэж оролдоно гээд хариуд нь Леонгд 500 мянган ам.доллар, түүний холбоонд дөрвөн жилийн хугацаанд жил болгон 250 мянган ам.доллар өгөх гэрээний ноорог явуулсныг хакерууд Леонгийн электрон шууданг эвдлэн олж уншаад “The New York Times” сонинд явуулсан юм байна. Үүний дараа эвгүй байдалд орсон Леонг нь Илюмжинов өөрийг нь дэмжвэл хоёр сая ам.доллар амласан гэсэн захидал бичсэн болоод шуугианыг намжааж байв. Каспаров “ФИДЕ энэ гэрээг иш татан их дуугаар гомдоллодог. Гэхдээ энэ байгууллага авлига гэж гомдоллох нь Путин жирийн иргэдийн эсрэг хүч хэрэглэж байна гэж гомдоллохтой адил” гэж мэдэгдээд тоогоогүй байна.
Харин Илюмжинов “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Гарри Каспаров бол шатрын эв нэгдэлд заналхийлж байгаа аюул. Шатрыг дэмжиж байгаа болгон миний найз. Шатар улс төрөөс ангид зүйл. Иймээс л Каспаров хамгийн аюултай хүн. Тийм болохоор л түүнтэй тэмцэх ёстой. Учир нь, Каспаров шатрыг улс төртэй хутгаж байна. Үүнээс л шатрын ертөнц эмээж байгаа юм” гэжээ.
ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн сонгуулиар Илюмжинов ялах магадлал өндөр байгаа. Иймд Каспаров сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд Илюмжиновыг Путины хүүхэлдэй энэ тэр гэж цоллоод ардчилал, эрх чөлөө, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө өөрийн гэсэн олон улсын шатрын холбоо байгуулах гэж зүтгэнэ гэвэл бодит үнэнээс нэг их зөрөхгүй байх. Дээр нь, ФИДЕ-гээс зохион байгуулж байгаа олон улсын чанартай бүх тэмцээн, уралдаанд их мастер, аваргуудыг оролцохгүй байхыг уриалах байх.
Ийнхүү ээлжит удаагийн хүйтэн дайн уулгүй талын, цусгүй дайн явагддаг талбар, тэр олон жижиг дайныг зохицуулж байдаг байгууллагад ноцтой хагарал үүсгэж байгаа бололтой.
0 Сэтгэгдэл
juk
baga yastan kasparov zail
2014.08.11
2014.08.11
2014.08.11
2014.08.11























