“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Нигерид онц байдал зарлалаа
Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан Эбола тахлын дэгдэлтээс болж улсын хэмжээнд онц байдал зарлаж байгаагаа мэдэгджээ. Нигери нь Африк тивд хүн амын нягтрал хамгийн өндөртэй улс тул тахлын тархалтад хамгийн эмзэг гэж болно. Тус улсын нийслэлд Эболагийн халдвар авсан долоон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэднээс хоёр хүн нас бараад байгаа юм. Эбола өвчний тархалтыг зогсоохын тулд онц байдлын сангаас 11,7 сая ам.доллар гаргахаар болсон байна. Халдвар авсан хүмүүсийг тусгаарлах байр, эмч, сувилагч нарыг хөлслөх, хил дээр нэмэлт хяналт тавихад энэ мөнгийг зарцуулах аж.
Үүнээс гадна эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд Эбола тахлын талаар элдэв цуу яриа, үндэслэлгүй мэдээ түгээхгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сануулсан байна. Мөн шашны томоохон урсгалуудын удирдагч нарт хандан олон хүн оролцсон цуглаан, мөргөл явуулахгүй байхыг хүссэн байна.
Нигериэс өмнө өнгөрсөн сарын сүүлийн өдөр Сьерра Леоне, энэ сарын 7-нд Либерид онц байдал зарлаад байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тараасан мэдээгээр Эбола өвчний халдвар авсан 1700 гаруй тохиолдол бүртгэгдэж, улмаар 1000 орчим хүн нас бараад байгаа аж.
МУУ ШҮҮ
Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан Эбола тахлын дэгдэлтээс болж улсын хэмжээнд онц байдал зарлаж байгаагаа мэдэгджээ. Нигери нь Африк тивд хүн амын нягтрал хамгийн өндөртэй улс тул тахлын тархалтад хамгийн эмзэг гэж болно. Тус улсын нийслэлд Эболагийн халдвар авсан долоон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэднээс хоёр хүн нас бараад байгаа юм. Эбола өвчний тархалтыг зогсоохын тулд онц байдлын сангаас 11,7 сая ам.доллар гаргахаар болсон байна. Халдвар авсан хүмүүсийг тусгаарлах байр, эмч, сувилагч нарыг хөлслөх, хил дээр нэмэлт хяналт тавихад энэ мөнгийг зарцуулах аж.Үүнээс гадна эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд Эбола тахлын талаар элдэв цуу яриа, үндэслэлгүй мэдээ түгээхгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сануулсан байна. Мөн шашны томоохон урсгалуудын удирдагч нарт хандан олон хүн оролцсон цуглаан, мөргөл явуулахгүй байхыг хүссэн байна.
Нигериэс өмнө өнгөрсөн сарын сүүлийн өдөр Сьерра Леоне, энэ сарын 7-нд Либерид онц байдал зарлаад байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тараасан мэдээгээр Эбола өвчний халдвар авсан 1700 гаруй тохиолдол бүртгэгдэж, улмаар 1000 орчим хүн нас бараад байгаа аж.
0 Сэтгэгдэл
2014.08.11
























