Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Энэ сард шинэ ерөнхийлөгчөө сонгохоор зөвшилцжээ
Эрх мэдэл хуваарилах хэлэлцээрийн хүрээнд энэ сард шинэ ерөнхийлөгчөө сонгохоор Афганистаны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зөвшилцжээ.

Бид үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулахын тулд хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж тэд хэлэв.

Афганистаны Гадаад харилцааны сайд асан Абдулла Абдулла, Сангийн сайд асан Ашраф Гани нарын хооронд АНУ-ын Гадаад харилцааны сайд Жон Керри зуучилж байгаа юм.

Уржигдар болон өчигдөр хоёр нэр дэвшигчтэй Керри Афганистанд хэлэлцээ хийжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг тоолоход луйвар орсон гэж талууд гомдол мэдүүлсний дараа өнгөрсөн зургадугаар сард болсон хоёр дахь шатны сонгуулийн нийт найман сая саналын хуудсыг аудитаар шалгуулж байгаа билээ.

Энэ сарын эцэс гэхэд шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг сонгохоор Абдулла, Гани нар зөвшилцжээ.

Афганистаны байдлыг тогтвортой болгох маш чухал алхмыг тэд хийлээ гэж Керри сурвалжлагчдад хэлсэн байна.

Гэхдээ зарим шинжээчийн үзэж буйгаар, амлалтаа хоёр нэр дэвшигч биелүүлж чадах эсэх эргэлзээтэй байна. Саналын хуудсыг дахин тоолсны дараах дүн, эрх мэдэл хуваарилалттай холбоотойгоор тэдний хооронд дахин маргаан үүсэж болзошгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан