“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Толгойгоо бүтээлгүй гараад буруудав
Саудын Аравийн “Al Ekhbariya” сувгийн мэдээний хөтлөгч шууд нэвтрүүлэгт толгойгоо алчуураар ороолгүй, үсээ задгай тавин гарч ихээхэн дуулиан тарьжээ. Лалын шашинт Саудын Аравид эмэгтэйчүүдэд зориулсан хувцаслалтын маш хатуу дэгтэй. Эмэгтэй хүн олны өмнө гарахдаа заавал царайг ил гаргаж, толгойг бүхэлд нь битүүлсэн арчуур хижаб өмссөн, биеийн галбирыг далдлах урт хувцастай байх ёстой. Энэ дэгийг зөрчсөн эмэгтэйг ташуурдахаас эхлээд янз бүрээр хатуу шийтгэдэг. Ийм байтал зурагтаар нь анх удаа үсээ ил задгай тавьж, биеэ барьсан хувцастай хөтлөгч гарсанд олон хүн дургүйцжээ. Мэдээний нэвтрүүлэг дууссаны дараа уурлаж бухимдсан хүмүүс олон зуугаараа суваг руу утасдсан байна. Үүний дараа Саудын Радио ба телевизийн хэрэг хариуцсан газрын нарийн бичгийг дарга тайлбар хийхдээ “Энэ нэвтрүүлэгт Их Британи дахь студиэс мэдээ уншиж байгаа хөтлөгчийг харуулсан байна” гэжээ. Өөрөөр хэлбэл манайд биш Британид байгаа болохоор ингэж дураараа загнажээ гэж учирласан байна. Цаашлаад “Бид үнэт зүйлсээ зөрчихийг хэрхэвч тэвчихгүй” гэжээ.

0 Сэтгэгдэл