“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Хариутай бол бариутай буюу Оросын хариу
Украинд болж байгаа хэрэг явдалд Өрнөдийн тал манай хойд хөршийг буруутган эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ авч байгаа, цаашид ч авна гэдгээ мэдэгдсэн. Одоогоор Оросын эсрэг Австрали, Албани, Их Британи, Герман, Исланд, Канад, Латви, Лихтенштейн, Молдав, Нидерланд, Норвеги, Шинэ Зеланд, Польш, АНУ, Украин, Франц, Швейцарь, Черногор, Эстони, Япон зэрэг орон хориг арга хэмжээ аваад байгаа юм.
Өрнөдийн орнууд дангаараа хүссэн салбар, хүн, байгууллагын эсрэг хориг арга хэмжээ аваад Орос зодуулсан хүүхэд шиг дуугүй хараад суугаад байна гэж байхгүй. Орос хариу арга хэмжээ авах нь ойлгомжтой, зөвхөн цаг хугацааны хэрэг байсан. Үнэхээр ч наймдугаар сарын 6-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан улсуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн импортлон оруулж ирэхийг хориглосон тогтоолд гарын үсэг зурлаа. Хариу хориг арга хэмжээ жилийн хугацаатай үйлчилна гэж тооцсон ч шаардлагатай гэж үзвэл өөрчлөх боломжтой аж. Аль улсаас орж ирдэг ямар бүтээгдэхүүнд хориг тавих жагсаалт ба хоригийн улмаас хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөлгүй тогтоон барих арга хэмжээ авахыг Оросын Засгийн газарт даатгажээ.
Ийнхүү хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний импортыг хориглосноор хамгийн их хохирол амсах нь Европын холбооны орнууд гэдэг нь гарцаагүй боллоо. Зөвхөн 2013 оны байдлаар ОХУ руу 43,1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортлон оруулж ирсэн эдгээрийн дийлэнх нь Европын холбооны орнуудад ноогдож байгаа гэхээр ямар их хэмжээний алдагдал хүлээх нь ойлгомжтой.
Европын холбоо зөвхөн жимс, хүнсний ногоог Орос руу экспортлож чадахгүй болсны улмаас 9-10 тэрбум еврогийн алдагдал хүлээнэ. Дээр нь гахай, үхрийн махыг нь Орос худалдан авахаа зогсоосноор нэмж нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ.
Европын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээс хойш тус улсад байр сууриа жил ирэх тусам бэхжүүлж асар их шиг олж байсан. Харин одоо хориг арга хэмжээнд өртөж ихээхэн алдагдал хүлээх нь гарцаагүй болов. Зөвхөн Нидерланд улс гэхэд л сүү, сүүн бүтээгдэхүүний хориг арга хэмжээнээс болж 183,5 сая ам.долларын алдагдал хүлээнэ.
Финлянд хүнсний бүтээгдэхүүний экспортын 25 хувь нь Оросын чиглэсэн байдаг тул хориг арга хэмжээний улмаас 400 сая еврогийн алдагдал хүлээнэ.
Иймд Европын холбоо мэдээж энэ хориг арга хэмжээг зүгээр хараад суухгүй. Ямар ч байсан эхний ээлжинд хориг арга хэмжээг ямар ч үндэслэлгүй, сөрөг үр дагавартай гэж шүүмжлээд Дэлхийн худалдааны байгууллагад хандан хориг арга хэмжээг цуцлуулах арга хэмжээ авна гэсэн байна. Явандаа хориг арга хэмжээнд өртсөн орнуудын зарга, эсэргүүцлийн улмаас Орос энэ байгууллага дахь гишүүнчлэлээ ч алдаж магадгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Орос хориг арга хэмжээнд өртсөн орнуудаас орж ирдэг байсан хүнсний бүтээгдэхүүнийг богино хугацаанд өөрийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй нь мэдээж. Иймд ойрын хугацаанд Оросын эсрэг хориг арга хэмжээ аваагүй Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудаас хийдэг импортын хэмжээг нэмэгдүүлэх замаар хомсдлыг нөхөх аж. Эхний ээлжид Бразилийн Засгийн газартай уулзан Орос руу хийдэг махны экспортыг нэмэгдүүлэх талаар тохиролцсон байна. Мөн Польшоос оруулж ирдэг байсан жимсийг Турк өөрийн жимс, ногоогоор нөхөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн аж.
OROS ORNII ZUV SH DEE. RUSSIA WILL RISE UP.

0 Сэтгэгдэл
2014.08.08