“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Өөрийн хүсэлтээр ажлаас халагдвал “Microsoft” смартфон өгнө

“Microsoft” компани Хятад дахь өөрийн компанийн ажилтнуудад өөрийн хүсэлтээр ажлаар гарвал “Lumia 630” ухаалаг утас амалсан байна. “Microsoft”нь “Nokia” компанийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд худалдан авсан бөгөөд цагтаа алдартай байсан брэндийг дагаад дэлхий даяар тархсан 30 мянган ажилтныг давхар авчээ. “Nokia”-г худалдан авахад гаргасан зардал нь “Microsoft”-ын ашгийн хэмжээнд нөлөөлж эхэлсэн тул зардлаа аль болох багасгахаар шийдсэн байна. Үүний тулд худалдан авсан компанийха 30 мянган ажилтнаас 18 мянгыг нь цомхотгох болсноо албан ёсоор зарласан юм. Энэ цомхотголын хүрээнд Бээжин дэх “Nokia”-ийн судалгааны төвийн 4,5 мянган ажилтнуудын дунд цомхотгол явуулж зөвхөн 300-г нь үлдээхээр шийджээ. Гэвч ажилтнууд ажил хаях гэх мэт янз бүрээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь цомхотголыг олны анхаарал таталгүй чимээгүй, хурдан явуулах чармайлтыг нь талаар болгож байгаа тул ийнхүү саналаараа халагдсан хүнд смартфон бэлэглэж байгаа аж. Утаснаас гадна гэнэт халагдсаны нөхөн олговрыг ч өгнө.
“Lumia 630” смартфоныг Хятадын жижиглэн худалдаанд 800 юаниар зардаг.

0 Сэтгэгдэл