“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
Америкчууд долоо хоногийн дотор
Америкийн нэг хүн хоногт 2 кг хог гаргадаг гэдэг үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Хогийг дахин боловсруулах салбар нь 1,5 сая хүн ажилладаг эдийн засгийн нэн чухал салбарын нэг болж хувирсан бөгөөд жилийн эргэлтийн хөрөнгө нь 250 тэрбум ам.долларт хүрчээ. Хог дахин боловсруулах 56 мянган үйлдвэр ажилладаг. Харьцуулахад, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт 1,4 сая, машин үйлдвэрлэлийн салбарт 1,2 сая, ашигт малтмал олборлох салбарт 0,3 сая хүн ажилладаг.

Өөрөөр хэлбэл Америкийн хамгийн том салбар нь хог дахин боловсруулах салбар. Үүний хүчинд асар их мөнгө, нөөц хэмнэж байдаг. Тухайлбал, ундаа, шар айраг хийдэг хөнгөн цагаан савыг дахин ашигласнаар үйлдвэр нь хөнгөн цагааныг уламжлалт аргаар шинээр үйлдвэрлэхээс 95 хувиар бага эрчим хүч зарцуулдаг. Хуванцарыг дахин боловсруулснаар 70 хүртэл хувийн эрчим хүч хэмнэдэг бол ганг дахин боловсруулснаар 60 хувь, цаасыг дахин боловсруулснаар 40 хувь, шилийг дахин боловсруулснаар 30 хувь хүртэл эрчим хүч хэмнэдэг.
Америкт одоогоор хаягдал цаасны 50 хувиас илүүг, шилний 25, гангийн 35 гаруй, хөнгөн цагааны 25 орчим, даавууны хаягдлын 26, резины хаягдлын 15, хуванцрын хаягдлын 6, хүнсний хаягдлын 2,5 хувийг дахин ашиглаж байна. Гэсэн хэдий ч ахуйн хог хаягдлын асуудал хурцаар тавигдсан хэвээр. Ахуйн хаягдлын 30 хувийг гялгар уут эзэлдэг бөгөөд 2020 онд гэхэд богино хугацаанд ялзардаг тусгай уутыг жилдээ 800-900 мянган тоннд хүргэх замаар ахуйн хаягдлыг асуудлыг бага ч гэсэн шийдэх төлөвлөгөөтэй байгаа аж. Улмаар, өөрөө ялзардаг уутны үйлдвэрлэл 10-15 жилийн турш жил болгон 10-20 хувиар өснө.
Зурагчин Грег Сегалл “Хогны долоо хоног” нэртэй төслийг бий болгосон байна. Энэ төслийг хүрээнд тэрээр Калифорнид амьдардаг найз, хөршүүд болон огт танихгүй хүмүүсийг гэрт нь долоо хоногийн хугацаанд овоорсон хогин дотор нь хэвтүүлэн зургийг нь дарсан байна. Америкчууд долоо хоногт нэг иймэрхүү хэмжээний л хог гаргадаг юм байна даа.

0 Сэтгэгдэл