Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хирошимаг бөмбөгдсөнөөс хойш яг 69 жил өнгөрчээ
Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Хирошима хотод АНУ цөмийн цохилт өгснөөс хойш 69 жил өнгөрснийг япончууд дурсан санаж байна.

Японыг энх тайван улс хэвээр байлгаж, аюулгүй байдлыг хангахыг төв засгийн газартаа Хирошима хотын дарга Казүми Мацүй уриалжээ.

Өнөө өглөө бороотой байсныг үл хайхран Энхтайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд жил тутам болдог арга хэмжээг зохион байгуулсан байна. Японы Ерөнхий сайд  Шинзо Абэ тэргүүтэй 45 мянга орчим хүн уг арга хэмжээнд оролцжээ.

Оролцогчид өглөөний 08:15 цагт дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн байна. 1945 оны наймдугаар сарын 6-ны яг энэ цагт Хирошимад цөмийн бөмбөг хаясан юм. Үүний уршгаар 140 мянга орчим хүн амь үрэгдсэн аж.

“Хирошимаг бөмбөгдсөнөөс хойш 70 жил өнгөрснийг ирэх онд бид дурсан санана. Цөмийн зэвсгээс ангид дэлхийн ертөнцийг бий болгохын төлөө  илүү их хүчин чармайлт гаргах болно” гэж Ерөнхий сайд Абэ хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан