Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хятадад авлигын эсрэг аян хүчээр авсаар
Хятадад Коммунист намын өндөр албан тушаалтнуудын дунд сүүлийн хэдэн жил газар аваад байсан авлигын эсрэг аян улам эрчээ авч байна. Хятадын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орсон хэд хэдэн дуулиант хэрэг гарсныг уншигч та санаж байгаа байх. Энэ удаад дорнод Хятадын Зянши мужийн захирагчийн орлогчийг авлигын хэргээр баривчилсан байна.
Хятадын ардын дээд прокурорын алба энэ талаар “Ардын дээд прокурорын газар нь хуулийн дагуу Зянши мужийн захирагчийн орлогч Яо Мугэний эсрэг авлигад сэжиглэн хэрэг үүсгэж, түр саатуулах арга хэмжээ авлаа” гэсэн мэдэгдэл хийжээ. Үүний дараа Хятадын Коммунист намын Төв комисс “Яо Мугэнь нь албан тушаалаа ашиглан бусад этгээдийн ашиг сонирхлын төлөө өөрөө болон хамаатан саднаараа дамжуулан их хэмжээний хахууль авч байсан” гээд намаас хөөснийг мэдэгджээ.
2012 онд болсон Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлын дараагаар Си Жинпинээр удирдуулсан тав дахь үеийн удирдлага Засгийн эрхэнд гарсны дараа авлигатай тэмцэх томоохон кампанит ажил эхлээд байгаа. Зөвхөн 2014 оны эхний хагасын байдлаар авлигатай холбоотой 19 мянган  хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхлээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан