АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Израйль долоон цагийн турш гал зогсоолоо
Израйль Газын зурвасын дийлэнх хэсэгт долоон цагийн хугацаатай гал зогсоож, энэ хугацаанд энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж гаргаж өглөө. Гэхдээ энэхүү гал түр зогсоолт Газын зурвасын өмнөд хэсэгт байдаг Рафах хотод хамаарахгүй гэдгийг онцолсон байна. Наймдугаар сарын 1-нд гурав хоногийн хугацаатай гал түр зогсоох гэрээ байгуулснаас хэдхэн цагийн дараа Рафах хотын орчим ХАМАС бүлэглэлийн зэвсэгт дайчид Израйлийн армийн хэсэг цэргүүд рүү дайрч гурван цэргийн аминд хүрсэн. Үүнээс болж гал түр зогсоох горим энэ хотыг хамраагүй бололтой.
Израйльчууд ийнхүү түр ч гэлээ гал зогсоож байх зуур хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллага тэднийг Иордан голын баран эргийн бүсд болсон палестинчуудын жагсаалыг тараахдаа гурван хүнийг буудан хороосон гэж буруутгав. Тус байгууллагын Ойрхи Дорнодын хариуцсан захирал Сара Лия Уайтсон “Израйлийн цэргийнхэн Газад санаатайгаар хийсэн аллагын болон Баруун эрэгт палестины жагсагчдын аллагын хариуцлагыг хүлээнэ“ гэж мэдэгджээ. Ингээд ч зогсохгүй Израйлийн цэргийнхний хийж байгаа зарим үйлдэл цэргийн гэмт хэрэг гэж үзэж болно гэсэн байна.
Израйль Газын зурвасын дийлэнх хэсэгт долоон цагийн хугацаатай гал зогсоож, энэ хугацаанд энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж гаргаж өглөө. Гэхдээ энэхүү гал түр зогсоолт Газын зурвасын өмнөд хэсэгт байдаг Рафах хотод хамаарахгүй гэдгийг онцолсон байна. Наймдугаар сарын 1-нд гурав хоногийн хугацаатай гал түр зогсоох гэрээ байгуулснаас хэдхэн цагийн дараа Рафах хотын орчим ХАМАС бүлэглэлийн зэвсэгт дайчид Израйлийн армийн хэсэг цэргүүд рүү дайрч гурван цэргийн аминд хүрсэн. Үүнээс болж гал түр зогсоох горим энэ хотыг хамраагүй бололтой.Израйльчууд ийнхүү түр ч гэлээ гал зогсоож байх зуур хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллага тэднийг Иордан голын баран эргийн бүсд болсон палестинчуудын жагсаалыг тараахдаа гурван хүнийг буудан хороосон гэж буруутгав. Тус байгууллагын Ойрхи Дорнодын хариуцсан захирал Сара Лия Уайтсон “Израйлийн цэргийнхэн Газад санаатайгаар хийсэн аллагын болон Баруун эрэгт палестины жагсагчдын аллагын хариуцлагыг хүлээнэ“ гэж мэдэгджээ. Ингээд ч зогсохгүй Израйлийн цэргийнхний хийж байгаа зарим үйлдэл цэргийн гэмт хэрэг гэж үзэж болно гэсэн байна.
0 Сэтгэгдэл
























