Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Польш хүн болгон алим ихээр идэх ёстой гэжээ

Украйны асуудлаас болж Европын холбоо, АНУ-ын зүгээс Оросын эсрэг хориг арга хэмжээг шил шилээ даран авч байна. АНУ хамгийн хатуу хориг арга хэмжээ авч байгаа бөгөөд Европын холбоог мөн адил эрс хатуу арга хэмжээ авахыг удаа дараалан уриалж байгаа. Гэвч Америк ба Орос хоёрын эдийн засгийн холбоо бага харин Европын холбоо ба Оросын эдийн засгийн уялдаа их. Иймд хатуу хориг арга хэмжээ авсны дараа Европын холбоо Оросоос дутахааргүй их хохирол амсах юм. Үүний нэг нь Европын холбооны гишүүн Польшийн жишээ. Польш нь хэзээнээс Орост дургүй гэдгээрээ алдартай, Украйны хэрэг явдлын дараа энэ дургуйцэл нь бүр гаарсан гэж болно. Ерөнхийлөгчөөс нь эхлээд яамны сайд хүртэл бүх л улстөрч нь Оросыг хэрхэн яаж дуулгавартай болгох, ямар хориг арга хэмжээ авах, яаж хашраах тухай мэдэгдэл, ярилцлага өгч уралдаж байгаа гэж болно. Ийм байдлыг Орос зүгээр хараад суухгүй нь мэдээж. Ингээд наймдугаар сарын 1-нээс эх­лээд Польшийн жимс, жимсгэнэ, хүнсний но­гоо оруулж ирэхэд хориг тавилаа. Польшийн эдийн засаг Оросоос багагүй хамааралтай гэдгээ мартсан улстөрчдийн мэдэгдлээс болж ийнхүү жимс, ногооны тариалан эрхэлдэг фермерүүд хохирч эхэлжээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд Польш нь Оросын зах зээлд 256 сая еврогийн үнэтэй 700 мянган тонн алим нийлүүлснээрээ Хятадыг шахан дэлхийн №1 алим экспортлогч болсон байдаг. Харин одоо ийнхүү хориг арга хэмжээ авсны дараагаар энэ олон зуун мянган тонн алим, ахин 100 мянга гаруй тонн хүнсний ногоо, жимсийг яаж борлуулах вэ гэдэг том асуудал болж хувирлаа.

Польшийн хэдэн мянган фермер ийм бай­далд баярлахгүй нь мэдээж. Польшийн Хөдөө аж ахуйн сайд оросуудыг хориг арга хэмжээ авна гэж огт бодоогүй байсан бодолтой хэд хэдэн сонирхолтой мэдэгдэл хийжээ. Тухайл­бал, “Оросын хэрэглэгчид шахалт үзүүлж  Путин шийдвэрээ өөрчлөх байх”, “Путиныг уурыг хүргэж алим идэцгээе гэсэн ажиллагаа явуулж байгаа нь сайн хэрэг”, “Тэгээд ч польш хүн болгон гадил жимс, жүржний оронд 4,5 км алим илүү идээд байхад л асуудлыг шийднэ”, “Польш алимаа Хятад, Энэтхэг, Япон, Сингапурын зах зээлд гаргах сонирхолтой байна” гээд эцэст нь Европын холбоонд хан­дан польшийн алим тариалагчдын хохир­лыг нөхөн барагдуулах тусгай эв санааны сан байгуулахыг уриалсан байна.

0 Сэтгэгдэл
xoxino xun dagaj daldganval ingedeg yum
Хамгийн их уншсан