Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Тээгч эхийн асуудлыг боловсронгуй болгохыг шаардав
Австралийн хос Тайландад тээгч эх хөлслөн хүүхэд төрүүлсний дараа хоёр ихрийн нэгийг нь аваад нөгөөхийг нь орхисон дуулиант хэрэг гарсан. Энэ хэргийн дараа хүний эрхийг хамгаалагч нар тээгч эхийн асуудлыг зохицуулдаг хуулийг илүү боловсронгуй болгохыг уриалжээ. Австралид тээгч эх хөлслөхийг хориглодог бөгөөд хүүхэдгүй хосууд үнэ төлбөргүй хүүхэд тээх хүн олох ёстой. Иймд жил болгон Австралийн 400-500 хос хүүхэд тээгч хөлслөхөөр Тайланд, Энэтхэг, АНУ гэх мэт орныг зорьдог ажээ.
Дээр дурдсан дуулиант хэрэг дээр хөлслөгдсөн тээгч эхээс гарсан хүү охин хоёрын хүү нь уушигны халдварт өвчтэй, зүрхний төрөлхийн гажигтай, Дауны хам шинжтэй байжээ. Иймд хөлсөлсөн Австрали хос эрүүл охиныг авч, хүүг үлдээгээд нутаг буцсан байна. Үүний дараа тээсэн тайланд эмэгтэй хүүг халамжлахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ мэдээг гарсны дараа интернэтээр хүүд эмнэлэгийн тусламж үзүүлэхэд туслах хандивын аян өрнөж гурав хоногийн дотор 150 мянган ам.доллар цуглуулжээ.
Энэ хэргийн дараагаар Австралийн эрх баригчид австрали хосуудад хилийн чанадад тээгч эх хөлслөхийг бүрэн хориглож магадгүй гэж эмээж байгаа тул ийнхүү хорих бус харин илүү боловсронгуй болгохыг уриалж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан