“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Оросын эсрэг улстөр бизнес хоёр зөрчилдөж байна
Украинд болж байгаа дотоодын зөрчил, мөргөлдөөнд Орос улс оролцож байна, оросыг дэмжигч салан тусгаарлагчдад Орос зэвсэг нийлүүлж байна гэсэн шүүмжлэлийг барууныхан ярьсаар. Үнэхээр ч Украины эрх баригчдын өнөөгийн бодлогыг эсэргүүцдэг орос гаралтай иргэд хэчнээн дургүй байлаа ч тэдэнд танк, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл, хуягт тээвэрлэгч хэн нийлүүлж байгаа вэ. Өнгөрсөн өвөл Украины нийслэл Киевт болж байсан Майданы үеэр украин иргэдийн гар дээр 3,0 сая орчим буу байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Гэхдээ гэртээ орон дороо танк, агаараас эсэргүүцэн хамгаалах орчин үеийн тийрэлтэт пуужин, танк эсэргүүцэх их буутай нуучихсан айл гэж байх уу. Чухамдаа ийм л болохоор энэ бүхнийг салан тусгаарлагчдад ОХУ нийлүүлж байгаа гэсэн хардлага явсаар байгаа юм. Энэ талаар ч Европ дахь НАТО-гийн цэргийн командлагч генерал Филипп Бридлав Пентагонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр “Украины зүүн хил дээр болж байгаа үйл явдлаас бид салан тусгаарлагчид хүнд зэвсэглэл, хуягт тээвэрлэгч, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл ашиглаж байгааг харж байна. Эдгээр зэвсгийг украины хилийн зүүн талд оросууд хээрийн сургууль хийж байхдаа ашиглаж байсан бол одоо тэдгээр нь хилийн баруун талд орж ирэн босогчдын гар ороод байна” гэж мэдээлжээ.
Ийм болохоор л америкийн болон европын хэвлэл мэдээллийн хэрэгслээр украинд явуулж байгаа оросын бодлогыг хурцаар шүүмжилж АНУ, болон ЕХ-ноос оросын эсрэг авч байгаа хориг арга хэмжээг зөв хэмээн бичсээр байгаа юм.
Оросын эсрэг хориг нь юун түрүү оросын нефть, байгалийн хийг авахаас татгалзах. Дараа нь оросоос хүнсний бүтээгдхүүн загасны түрс, архи, үслэг эдлэл импортлохоо зогсоох явдал.
Улс төрийн бодлогын үүднээс ОХУ-д шахалт үзүүлж ганцаардуулах гэсэн энэ хоригийн талаар бизнесийн төлөөллүүд харин эсрэг байр суурьтай байгаа юм.
Зургадугаар сарын 26-нд америкийн бизнесийн хэд хэдэн холбоо нийгэмлэг энэ бүх хориг нь АНУ-д ихээхэн хохирол авчирна гэж мэдэгдлээ. “Оросын эсрэг хоригийг америкийн бизнесмэнүүд шүүмжилж байна” гэсэн гарчигтай өгүүлэл Financial Times сонинд гарсан байна. АНУ-ын худалдааны танхим, Үндэсний үйлдвэрлэгчдийн нийгэмлэг зэрэг бизнесийн байгууллагууд The New York Times, The Wall Street Journal и The Washington Post сонинуудын зар сурталчилгааны талбайг худалдан аваад оросын эсрэг хоригийг хүлээн авахгүй гэдгээ тавьж байна.
Чухам үнэндээ Оросын эсрэг энэ хоригоос болоод америкийн бизнес европын зах зээл дээр хятадтай хийх өрсөлдөөнд ялагдана гэж эмзэглэж байгаа юм. Бизнесийн төлөөллүүд ЗХУ-ыг афганистанд цэргээ оруулсныг эсэргүүцэн үр тариа нийлүүлэхээс татгалзаж байсан Жимми Картерын үеийн хоригийг цуцалсан Рональд Рейганы жишээг дагахыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад зөвлөж байна.
Европын бизнесмэнүүд ч орост оруулдаг хөрөнгө оруулалтын нь орон зайг Персийн блуангийн орнууд, Хятадууд эзэлнэ гэж эмээж байгаа юм. Ялангуяа Германы бизнемэнүүд Оросын эсрэг хоригийг хамгийн ихээр шүүмжилж байна. Германы химийн үйлдвэрлэлийн BASF концерн, Siemens, Volkswagen, Adidas компаниуд Холбооны канцлер Ангела Меркелийг оросны эсрэг бодлогоосоо татгалзахыг уриалсаар байна. Оросын нутаг дэвсгэрт немцийн 6200 орчим компани ажилладаг юм байна. Германчууд оросоос нүүр буруулбал Германы эдийн засгийн өсөлт хоёр хувиар буурна гэж Килийн их сургуулийн шинжээчид тооцжээ.
Орост үзүүлэх эдгээр хоригийн эсрэг байр суурьт зургадугаар сард Итали улс нэгдэж Австри, Испани, Кипр, Грек, Словак, Унгар, Болгарыг дэмжиж эхэллээ. Энэ орнуудын хувьд оросын импорт, жуулчдын урсгалаас хараат гэхэд болно. Үнэндээ тэд оросоос дээр хэлсэн бараануудыг авахаа больж, жуулчдыг нь хүлээн авахаа боливол эдийн засаг нь яах нь тодорхой. Болгар л гэхэд эхлээд Оросын эсрэг хоригийг дэмжиж байсан боловч тавдугаар сард шинэ хоригийн эсрэг боллоо. Хэргийн учир нь энэ улсын нефть боловсруулах ганц үйлдвэрийг нь оросын “Лукойл” хянадаг, улсдаа ганц Атомын цахилгаан станц нь оросын түлшээр ажилладаг юм. Ер нь орос бол Болгарын худалдааны хоёр дахь том түнш. Ингэхээр л энэ улсын 2000 орчим компани Оросын эсрэг хоригт нэгдэх гэсэн улстөрийнхөө бодлогыг няцаахад хүрч байгаа юм.
Үнэхээр ийм хориг эхэлснээс хойш ОХУ-ын эдийн засгийн бодлого, харилцаа зүүн өмнөд Ази руу улам ихээр чиглэж байгаа нь барууны бизнесменүүдийн сэтгэлийг зовоож байгаа. ОХУ, Хятадтай, зүүн өмнөд азийн орнуудтай улам их найзалж дотносч байна. Шанхайн хамтын ажиллагааны болон БРИКС-ийн орнууд руу элгэмсч элдэв гэрээ бичигт гарын үсэг зуран байгалийн хийгээ бараг л сул өгнө гэж саймширч байгаа нь барууны, европын бизнесменүүдийн шээсийг гоожуулах гэж байгаагаас тэд улстөрчдөд шахалт үзүүлж байгаа нь энэ.
Юутай ч Украинаас болж их гүрний түрэмгий бодлогыг хазаарлах гэсэн улс төрийн бодлого, их мөнгөний төлөө гэсэн бизнесийн ухаан хоёр зөрчилдсөөр байна.
Чухамдаа хамгийн сүүлийн үеийн зэвсгээр байлдаж байгаа салан тусгаарлагчид, украинд болж байга аүйл явдлын талаарх оросын суртал нэвтрүүлэг зэргийг хараад ямар ч хүн үнэн учрыг нь ойлгож байгаа ч үүнээс илүүтэй мөнгө харагдаад байгаа нь гарцаагүй үнэн.
Тэгвал шууд л байлдах хэрэгтэй.
xarilcan xamaaraltai bolson odoo ued xorig arga xemjeend oorsdoo l xoxiroh bx amerik bugdiig n daramtlaj bna shuu manaihiig ch gesen ouy tolgoigoor daramtlaj bgaa busuu
Хүний аль нэг эрхтэн систем ажилгүй болбол тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй /тахир татуу/ хүн болно биз дээ. Яг үүнтэй адилхан интеграцчихсан үйлдвэрлэлийн систем дэлхийд үйлчилж байна ш дээ. Орос энэ эд эрхтнүүдийн дунд Еропод ч тэр, Ази-Америк тивд ч тэр хамааралтай системүүдийн үүргийг гүйцэтгэж байгаа ш дээ. Улс төр гэдэг АУГАА ЭВДЛЭГЧ МАШИНД суусан ухаан муутай хүмүүсийн уршгаар дэлхий өнөөдөр үүрээ эвдлүүлсэн шоргоолж шиг бужигнаж, харыг цагаан, цагааныг хар гэж орилолдож байна ш дээ.
Нэг сонин жишээ дурьдая. Персийн булангийн дайнд АНУ тусгай ажиллагаа явуулахад албан ёсны мэдээгээр тэнд амь насаа алдсан цэргүүдийн бараг 50-60 хувь нь өөрсдийнхөө суманд амь эрсэдсэн байдаг юм. үүнийг олон хэлбэрээр тайлбарладаг л даа, үүссэн нөхцөл байдал, өс хонзон, тактикийн ажиллагаа гэх мэт. Гэтэл үнэн хэрэг дээрээ өөрсдөө дарга нь ч тэр, цэрэг нь ч тэр хэдэн доллар харж зарчихаад, дараа нь өөрсдөө түүндээ амь насаа өгдөг л байхгүй юу. Наад хахолууд чинь эсрэг талдаа өөрсдөө зэвсгээ зарж байгаа, өгч байгаа, орхиод хаяд зугтаж байгаа. Америк, Украин гэлтгүй томчууд нь зэвсгийн наймаа өөрсдийнхөө хэмжээнд хийж л байгаа ш дээ. Эндээс л ***** хаанаас "төрөөд" байгаа нь харагдаж байгаа биз дээ. Мэдээж оросууд ах дүү хамаатан садан, эвсэл нэгдэл, бүх сувгаараа л ***** нийлүүлж байгаа ш дээ.
Зэвсэг эгдэг ойлголт энд сэтгүүлчийн бичсэнтэй адил амархан зүйл биш шүү дээ. Америк талыг баримтлагч "ажиглагчид шинжээчид" мэдээж ийм дүгнэлт л гаргана ш дээ. Ельцин 7 хоногийн дайн Чиченьд зарлахад өөрсдийнхөө зэвсгийг эсрэг талдаа зараад "байлдах" оросын генералуудад эдийн засгийн хувьд маш ашигтай байсан учраас 7 хоногийн дайн хэдэн жил сунжирсан. Монгол генералууд сайхан амьдрахын тулд танк, онгоцны мотор хойд Солонгос, Афганистанд худалдсан. Энэ бүх үйлдэл бол төрийн бодлогын эсэрэг гэмт үйлдэл шүү дээ. Гэхдээ л тэд ийм замаар баяжиж, хэдэн бор цэрэгээ өөрсдийнхөө сумаар устгаж байдаг байхгүй юу. Энэ үзэгдэл тэр тусмаа Амеркийг огт тойрдоггүй
Украинд болж байгаа дотоодын зөрчил, мөргөлдөөнд Орос улс оролцож байна, оросыг дэмжигч салан тусгаарлагчдад Орос зэвсэг нийлүүлж байна гэсэн шүүмжлэлийг барууныхан ярьсаар. Үнэхээр ч Украины эрх баригчдын өнөөгийн бодлогыг эсэргүүцдэг орос гаралтай иргэд хэчнээн дургүй байлаа ч тэдэнд танк, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл, хуягт тээвэрлэгч хэн нийлүүлж байгаа вэ. Өнгөрсөн өвөл Украины нийслэл Киевт болж байсан Майданы үеэр украин иргэдийн гар дээр 3,0 сая орчим буу байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Гэхдээ гэртээ орон дороо танк, агаараас эсэргүүцэн хамгаалах орчин үеийн тийрэлтэт пуужин, танк эсэргүүцэх их буутай нуучихсан айл гэж байх уу. Чухамдаа ийм л болохоор энэ бүхнийг салан тусгаарлагчдад ОХУ нийлүүлж байгаа гэсэн хардлага явсаар байгаа юм. Энэ талаар ч Европ дахь НАТО-гийн цэргийн командлагч генерал Филипп Бридлав Пентагонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр “Украины зүүн хил дээр болж байгаа үйл явдлаас бид салан тусгаарлагчид хүнд зэвсэглэл, хуягт тээвэрлэгч, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл ашиглаж байгааг харж байна. Эдгээр зэвсгийг украины хилийн зүүн талд оросууд хээрийн сургууль хийж байхдаа ашиглаж байсан бол одоо тэдгээр нь хилийн баруун талд орж ирэн босогчдын гар ороод байна” гэж мэдээлжээ.Ийм болохоор л америкийн болон европын хэвлэл мэдээллийн хэрэгслээр украинд явуулж байгаа оросын бодлогыг хурцаар шүүмжилж АНУ, болон ЕХ-ноос оросын эсрэг авч байгаа хориг арга хэмжээг зөв хэмээн бичсээр байгаа юм.
Оросын эсрэг хориг нь юун түрүү оросын нефть, байгалийн хийг авахаас татгалзах. Дараа нь оросоос хүнсний бүтээгдхүүн загасны түрс, архи, үслэг эдлэл импортлохоо зогсоох явдал.
Улс төрийн бодлогын үүднээс ОХУ-д шахалт үзүүлж ганцаардуулах гэсэн энэ хоригийн талаар бизнесийн төлөөллүүд харин эсрэг байр суурьтай байгаа юм.
Зургадугаар сарын 26-нд америкийн бизнесийн хэд хэдэн холбоо нийгэмлэг энэ бүх хориг нь АНУ-д ихээхэн хохирол авчирна гэж мэдэгдлээ. “Оросын эсрэг хоригийг америкийн бизнесмэнүүд шүүмжилж байна” гэсэн гарчигтай өгүүлэл Financial Times сонинд гарсан байна. АНУ-ын худалдааны танхим, Үндэсний үйлдвэрлэгчдийн нийгэмлэг зэрэг бизнесийн байгууллагууд The New York Times, The Wall Street Journal и The Washington Post сонинуудын зар сурталчилгааны талбайг худалдан аваад оросын эсрэг хоригийг хүлээн авахгүй гэдгээ тавьж байна.
Чухам үнэндээ Оросын эсрэг энэ хоригоос болоод америкийн бизнес европын зах зээл дээр хятадтай хийх өрсөлдөөнд ялагдана гэж эмзэглэж байгаа юм. Бизнесийн төлөөллүүд ЗХУ-ыг афганистанд цэргээ оруулсныг эсэргүүцэн үр тариа нийлүүлэхээс татгалзаж байсан Жимми Картерын үеийн хоригийг цуцалсан Рональд Рейганы жишээг дагахыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад зөвлөж байна.
Европын бизнесмэнүүд ч орост оруулдаг хөрөнгө оруулалтын нь орон зайг Персийн блуангийн орнууд, Хятадууд эзэлнэ гэж эмээж байгаа юм. Ялангуяа Германы бизнемэнүүд Оросын эсрэг хоригийг хамгийн ихээр шүүмжилж байна. Германы химийн үйлдвэрлэлийн BASF концерн, Siemens, Volkswagen, Adidas компаниуд Холбооны канцлер Ангела Меркелийг оросны эсрэг бодлогоосоо татгалзахыг уриалсаар байна. Оросын нутаг дэвсгэрт немцийн 6200 орчим компани ажилладаг юм байна. Германчууд оросоос нүүр буруулбал Германы эдийн засгийн өсөлт хоёр хувиар буурна гэж Килийн их сургуулийн шинжээчид тооцжээ.
Орост үзүүлэх эдгээр хоригийн эсрэг байр суурьт зургадугаар сард Итали улс нэгдэж Австри, Испани, Кипр, Грек, Словак, Унгар, Болгарыг дэмжиж эхэллээ. Энэ орнуудын хувьд оросын импорт, жуулчдын урсгалаас хараат гэхэд болно. Үнэндээ тэд оросоос дээр хэлсэн бараануудыг авахаа больж, жуулчдыг нь хүлээн авахаа боливол эдийн засаг нь яах нь тодорхой. Болгар л гэхэд эхлээд Оросын эсрэг хоригийг дэмжиж байсан боловч тавдугаар сард шинэ хоригийн эсрэг боллоо. Хэргийн учир нь энэ улсын нефть боловсруулах ганц үйлдвэрийг нь оросын “Лукойл” хянадаг, улсдаа ганц Атомын цахилгаан станц нь оросын түлшээр ажилладаг юм. Ер нь орос бол Болгарын худалдааны хоёр дахь том түнш. Ингэхээр л энэ улсын 2000 орчим компани Оросын эсрэг хоригт нэгдэх гэсэн улстөрийнхөө бодлогыг няцаахад хүрч байгаа юм.
Үнэхээр ийм хориг эхэлснээс хойш ОХУ-ын эдийн засгийн бодлого, харилцаа зүүн өмнөд Ази руу улам ихээр чиглэж байгаа нь барууны бизнесменүүдийн сэтгэлийг зовоож байгаа. ОХУ, Хятадтай, зүүн өмнөд азийн орнуудтай улам их найзалж дотносч байна. Шанхайн хамтын ажиллагааны болон БРИКС-ийн орнууд руу элгэмсч элдэв гэрээ бичигт гарын үсэг зуран байгалийн хийгээ бараг л сул өгнө гэж саймширч байгаа нь барууны, европын бизнесменүүдийн шээсийг гоожуулах гэж байгаагаас тэд улстөрчдөд шахалт үзүүлж байгаа нь энэ.
Юутай ч Украинаас болж их гүрний түрэмгий бодлогыг хазаарлах гэсэн улс төрийн бодлого, их мөнгөний төлөө гэсэн бизнесийн ухаан хоёр зөрчилдсөөр байна.
Чухамдаа хамгийн сүүлийн үеийн зэвсгээр байлдаж байгаа салан тусгаарлагчид, украинд болж байга аүйл явдлын талаарх оросын суртал нэвтрүүлэг зэргийг хараад ямар ч хүн үнэн учрыг нь ойлгож байгаа ч үүнээс илүүтэй мөнгө харагдаад байгаа нь гарцаагүй үнэн.
0 Сэтгэгдэл
BJHK
OROS YU BOLSON CH DUNDIIG BARIH ZUV
2014.07.03
2014.07.03
2014.07.03
2014.07.03
2014.07.03
2014.07.03























