“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хятадын авлигатай хийх тэмцлийн шинэ давалгаа
Хятадын Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүн, цэргийн дээд удирдлагын гишүүн Сюй Цайхоуг авлига, хахууль авсан хэрэгт сэжиглэн ХКН-аас хөөж, баривчлан цэргийн прокурорт шилжүүлжээ. Үүний өмнө түүнийг хэдэн сарын турш гэрийн хорионд байлгасан юм байна. Ажиглагчид үүнийг хятадын цэргийн өндөр албан тушаалтнаас авлигын хэрэгт холбогдсон хамгийн том тушаалтан гэж байна. Синьхуа агентлаг үүнтэй зэрэгцээд БНХАУ-ын дарга Си Зиньпин ХКН-ын Улс төрийн товчооны хурлыг биечлэн удирдаж Сюй Цайхоуг намаас хөөж, шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаад цэргийн сахилгыг дээшлүүлэх тухай үүрэг өгсөн гэж мэдээллээ.
Генералыг баривчилж шалгаж байгаа тухай яриа Бээжинд хэдэн сар дамжин яригдаж, зарим нь түүнийг хорт хавдартай болохоор эрүүл мэндийн хувьд тааруу гэж ярьж байсан юм. Харин хятадын төрийн хэвлэлүүд болохоор генералыг баривчилсан нь засгийн газраас авлигтай хийх тэмцлийн бас нэг шинэ алхам гэж бичиж байна.
Генерал Сюй Цайхоу цэрэг армиар дамжин намын дээд удирдлага руу байнга өгсч явсан нэгэн. Тэрээр 1963 онд цэрэгт орж, 1971 онд коммунист намд элссэн. Нэг жилийн дараа гэхэд л Хятадын Ардын чөлөөлөх армийн Зилиний мужийн цэргийн тойргийн улстөрийн газрын орлогч дарга болж байжээ. 1990-ээд онд тэрээр албан тушаалд байнга өгсөн дээшилсээр 2002-2004 онд хятадын Ардын чөлөөлөх армийн Улстөрийн удирдах газрын намын хорооны нарийн бичгийн дарга, даргаар ажиллаж, 2004-2012 онд ХКН-ын Төв хорооны цэргийн зөвлөлийн даргын орлогч, 2005 оноос БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын орлогч байсан юм.
Гэтэл үүнтэй бараг зэрэгцээд, Төрийн өмчийн болон хяналтын хорооны дарга байсан Зян Зямин, Хятадын Газрын тосны үндэсний корпорацийн захирлын орлогч Ван Юнчун хоёрыг Коммунист намаас хөөж хариуцлагад татсанаа даваа гарагт зарлалаа. Үүний өмнө ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд асан, хятадын нөлөө бүхий улстөрч Жоу Юнканыг мөн л албан тушаалаа хэтрүүлсэн, авлига авсан хэрэгт буруутган баривчилсан ч хэрхсэн нь өнөө болтол тодорхойгүй байгаа юм.
Ийнхүү БНХАУ-ын шинэ дарга Си Зинпиний эхлүүлсэн гэдэг 2012 оноос гараагаа эхэлсэн авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд төрийн хэдэн арван мянган албан хаагчийг ажлаас нь зайлуулж, заримыг нь баривчлаад байгаа юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпин ч үг хэлэх бүртээ авлига нь ХКН-ыг аюулд учруулна гэж давтсаар байгаа.
Авлигатай тэмцэх ажил БНХАУ-д эхлээд хамгийн эрчимтэй үргэлжилсэн нь 2013 он. Өнгөрөгч онд прокурорын байгууллага авлигын болон төрийн өмч, төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан томоохон үйлдлүүдэд эрүүгийн 2581 хэрэг үүсгэн шалгасан байна. Энд сумаас дээш шатны албан тушаалтан 2871 өртсөний дотор хотын зэрэглэлийн албан тушаалтан 253, муж, яамны түвшний 8 албан тушаалтан холбогдсон байна.
Нийт дүнгээрээ өнгөрсөн онд БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар авлига болон албан тушаалтай нийт 37,6 мянган хэрэг үүсгэн шалгаж энэ хэрэгт холбоотой 51306 хүнийг шалгасан нь 2012 оны дүнгээс 8,4 хувь өссөн дүн юм. Авлигачдыг төрөөс зайлуулах ажил хууль хяналтын байгууллагыг ч бас тойроогүй, өнгөрсөн 2013 онд хууль тогтоох байгууллагын 12,0 мянган хүнд авлига, албан тушаалын хэргээр хариуцлага тооцжээ.
Хятадын Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүн, цэргийн дээд удирдлагын гишүүн Сюй Цайхоуг авлига, хахууль авсан хэрэгт сэжиглэн ХКН-аас хөөж, баривчлан цэргийн прокурорт шилжүүлжээ. Үүний өмнө түүнийг хэдэн сарын турш гэрийн хорионд байлгасан юм байна. Ажиглагчид үүнийг хятадын цэргийн өндөр албан тушаалтнаас авлигын хэрэгт холбогдсон хамгийн том тушаалтан гэж байна. Синьхуа агентлаг үүнтэй зэрэгцээд БНХАУ-ын дарга Си Зиньпин ХКН-ын Улс төрийн товчооны хурлыг биечлэн удирдаж Сюй Цайхоуг намаас хөөж, шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаад цэргийн сахилгыг дээшлүүлэх тухай үүрэг өгсөн гэж мэдээллээ. Генералыг баривчилж шалгаж байгаа тухай яриа Бээжинд хэдэн сар дамжин яригдаж, зарим нь түүнийг хорт хавдартай болохоор эрүүл мэндийн хувьд тааруу гэж ярьж байсан юм. Харин хятадын төрийн хэвлэлүүд болохоор генералыг баривчилсан нь засгийн газраас авлигтай хийх тэмцлийн бас нэг шинэ алхам гэж бичиж байна.
Генерал Сюй Цайхоу цэрэг армиар дамжин намын дээд удирдлага руу байнга өгсч явсан нэгэн. Тэрээр 1963 онд цэрэгт орж, 1971 онд коммунист намд элссэн. Нэг жилийн дараа гэхэд л Хятадын Ардын чөлөөлөх армийн Зилиний мужийн цэргийн тойргийн улстөрийн газрын орлогч дарга болж байжээ. 1990-ээд онд тэрээр албан тушаалд байнга өгсөн дээшилсээр 2002-2004 онд хятадын Ардын чөлөөлөх армийн Улстөрийн удирдах газрын намын хорооны нарийн бичгийн дарга, даргаар ажиллаж, 2004-2012 онд ХКН-ын Төв хорооны цэргийн зөвлөлийн даргын орлогч, 2005 оноос БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын орлогч байсан юм. Гэтэл үүнтэй бараг зэрэгцээд, Төрийн өмчийн болон хяналтын хорооны дарга байсан Зян Зямин, Хятадын Газрын тосны үндэсний корпорацийн захирлын орлогч Ван Юнчун хоёрыг Коммунист намаас хөөж хариуцлагад татсанаа даваа гарагт зарлалаа. Үүний өмнө ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд асан, хятадын нөлөө бүхий улстөрч Жоу Юнканыг мөн л албан тушаалаа хэтрүүлсэн, авлига авсан хэрэгт буруутган баривчилсан ч хэрхсэн нь өнөө болтол тодорхойгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл