Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
Хятад Орос гар гараасаа атгалзан сар, ангаргийг эзэмшинэ гэв
Орос улс Хятадтай хамтраад Ангараг болон сарыг эзэмшихэд бэлэн байна гэж ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин даваа гарагт мэдэгдлээ. “Хэрэв жолоодлогот нислэгийн тухай юм уу, сансарт алс холыг, ялангуяа нарны аймгийн ямар нэгэн гариг эзэмших тухайд бол энэ нь юун түрүү Сар, Ангараг гариг байх юм. Бид манай хятад нөхөдтэйгээ хамтран, гар гараасаа барин энэ зүгт хамт хөдлөхөд бэлэн байна” гэж Рогозин “Орос-Хятадын анхны ЭКСПО” үзэсгэлэнгийн хүрээнд болсон дугуй ширээний уулзалт дээр онцолжээ.
Өнөөдөр ОХУ пуужинт сансрын салбартаа асар их өөрчлөлт хийж, технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж ерөнхий сайдын орлогч тэмдэглээд “Өнөөдөр сансар судлалд осол их гарч байгааг бид зүгээр хараад суух биш пуужинт сансрын үйлдвэрлэлд гүнзгий өөрчллөт, шинэчлэл хийж маш богино хугацаанд огцом амжилтад хүрэх ёстой” гэж Рогозин үзэж байна.
Роскосмос хятадын мэргэжил нэгт нөхөдтэйгээ “Дэлхийн чиглүүлэгч хиймэл дагуулын тогтолцооны салбарт хамтран ажиллах” харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зураад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Рогозин оросын чиглүүлэгч “ГЛОНАСС” болон хятадын “Бэйдоу” хоёр тогтолцоо харилцан бие биетэйгээ маш сайн зохицож чадна гэж байна.
“Орос Хятад хоёр улс өндөр чанарын технологийн хамтын ажиллагаангаа шинэ шатанд гаргана гэвэл энэ л ГЛОНАСС болон “Бэйдоу”-гийн хамтын ажиллагаанаас эхлэх ёстой” гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч тэмдэглэсэн байна.
Амжихгүй...
Орос улс Хятадтай хамтраад Ангараг болон сарыг эзэмшихэд бэлэн байна гэж ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин даваа гарагт мэдэгдлээ. “Хэрэв жолоодлогот нислэгийн тухай юм уу, сансарт алс холыг, ялангуяа нарны аймгийн ямар нэгэн гариг эзэмших тухайд бол энэ нь юун түрүү Сар, Ангараг гариг байх юм. Бид манай хятад нөхөдтэйгээ хамтран, гар гараасаа барин энэ зүгт хамт хөдлөхөд бэлэн байна” гэж Рогозин “Орос-Хятадын анхны ЭКСПО” үзэсгэлэнгийн хүрээнд болсон дугуй ширээний уулзалт дээр онцолжээ. Өнөөдөр ОХУ пуужинт сансрын салбартаа асар их өөрчлөлт хийж, технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэж ерөнхий сайдын орлогч тэмдэглээд “Өнөөдөр сансар судлалд осол их гарч байгааг бид зүгээр хараад суух биш пуужинт сансрын үйлдвэрлэлд гүнзгий өөрчллөт, шинэчлэл хийж маш богино хугацаанд огцом амжилтад хүрэх ёстой” гэж Рогозин үзэж байна.
Роскосмос хятадын мэргэжил нэгт нөхөдтэйгээ “Дэлхийн чиглүүлэгч хиймэл дагуулын тогтолцооны салбарт хамтран ажиллах” харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зураад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Рогозин оросын чиглүүлэгч “ГЛОНАСС” болон хятадын “Бэйдоу” хоёр тогтолцоо харилцан бие биетэйгээ маш сайн зохицож чадна гэж байна.
“Орос Хятад хоёр улс өндөр чанарын технологийн хамтын ажиллагаангаа шинэ шатанд гаргана гэвэл энэ л ГЛОНАСС болон “Бэйдоу”-гийн хамтын ажиллагаанаас эхлэх ёстой” гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч тэмдэглэсэн байна.
0 Сэтгэгдэл
ZOCHIN
HUJAAD DALAARAA NAM TAVIULNA DAA HUURHII
2014.07.01
2014.07.01
























