Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
БАЯЧУУДЫН ТАЛААРХ ТӨӨРӨГДӨЛ
Америкийн “Wealth X” судалгааны төв дэлхийн нэн баян хүмүүсийн талаарх жирийн иргэдийн төөрөгдөл, ташаа ойлголтыг судлан тодруулжээ. Нэн баян гэдэгт 30 сая ам.доллар  ба түүнээс илүү хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийг хамруулсан байна. Дэлхий дээр ийм хөрөнгөтэй 199 мянган хүн байдаг. Тэд Дэлхийн хүн амын ердөө 0,003 хувь байдаг ч эзэмшин захирч байгаа хөрөнгө нь Дэлхийн ДНБ-ий 38 хувь буюу 27,7 их наяд ам.доллар байдаг. Энэ их мөнгийг дагаад дундаж иргэдийн зүгээс асар их атаархал, хардалт, үндэслэлгүй төсөөлөл дагаж явдаг. “Wealth X”-ийн явуулсан судалгаа нь эдгээр төсөөлөл, атаархалын дийлэнх нь ямар ч үндэслэлгүй гэдгийг харуулсан байна. Заримаас нь уншигч танд хүргэе.

1.    Төөрөгдөл №1.
Баячууд юу ч хийлгүйгээр бүх хөрөнгөө өв залгамжлан авдаг
Дэлхийн хамгийн баян гэсэн тодорхойлолтод ордог хүмүүсийн 19 хувь нь өв хөрөнгөө залгамжлан авсан. 65 хувь нь бүх мөнгөө өөрийн хөдөлмөр, ухаанаар юу ч үгүйгээс босгож ирсэн байдаг. 16 хувь нь хөрөнгийнхөө талыг өв залгамжлан авч, талыг нь өөрсдөө босгосон байдаг.
2.    Төөрөгдөл №2. Баячуудын дийлэнх нь хөрөнгө оруулалт хийдэг банкны эзэд
Өөрөөр хэлбэл ши­нийг сэддэггүй харин ашиг өгч магадгүй гэсэн компанид хөрөнгө оруулалт хийх замаар хуруугаа ч хөдөлгөлгүй баяждаг юм гэнэ. Бодит байдал дээр нэн баян хүмүүсийн 19 хувь нь л санхүүчид, өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтаар дагнасан хүмүүс байдаг. Бусад нь өөрийн бизнесээр хөлжсөн хүмүүс. Билл  Гейтс үүний нэг жишээ.
3.    Төөрөгдөл №3. Бүх баячууд нэртэй их сургууль төгссөн
Баячуудыг Харвард, Кембриж гэх мэтийн алдар­тай их, дээд сургууль төгссөн гэдэг нь бодит байдалд нийцдэггүй. 30 сая ам.доллар ба түүнээс дээш хөрөнгөтэй 199 мянган хүний дөнгөж 7000 нь л нэрд гарсан алдартай их сургуулиудыг дүүргэсэн. Ингээд ч зогсохгүй 27 мянга нь дээд боловсролгүй.
4.    Төөрөгдөл №4. Өндөр технологийн салбарын саятнууд их сургуулиасаа хөөгдсөн 20 гарсан залуучууд, “гаж” хүмүүс
“Facebook”-ийг үндэслэгч Марк Цукерберг тэрбумтан болсны дараагаар энэ төөрөгдөл газар авсан. Бодит байдал дээр интернэт, компьютер гэх мэт өндөр технологийн салбарын саятнуудын дундаж нас 54 байдаг төдийгүй дийлэнх олонхи нь сургуулиа амжилттай дүүргэсэн хүмүүс байдаг.

Тэрбумтнуудын клуб

5.    Төөрөгдөл №5. Баячууд эдийн засгийн өсөлт ба уналтыг тоодоггүй
Саятнууд эдийн засгийн уналт эсвэл өсөлт гэх мэт өөрчлөлтийг бусдын адил мэдэрдэг. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр 30 ба түүнээс дээш саяын хөрөнгөтэй хүний тоо 20 хувиар, захиран зарцуулдаг хөрөнгийн хэмжээ 22 хувиар багасч байсан нь үүний жишээ.
6.    Төөрөгдөл № 6. Хятадын саятнууд дэлхийг эзэлж байгаа
Хятадын эдийн засаг түүхэнд хэзээ ч байгаагүйгээр тогтвортой, эрчимтэй өсч байгаа нь үнэн. Гэхдээ л Хятадын саятан, тэрбумтнууд дэлхийг худалдан авч эзэрхэх хүртэл хол. Учир нь, Америк Хятадаас гурав дахин олон саятантай. Дээр нь, Хятадын эдийн засгийн өсөлт удааширсантай холбоо­тойгоор хятад саятнуудын тоо буурсан.
7.    Төөрөгдөл № 7. Баячууд өглөг өгөх дургүй
Судалгаанаас үзвэл 30 сая ам.доллар ба түүнээс илүү хөрөнгөтэй хүмүүс амьдралынхаа туршид дунджаар 25 сая ам.долларыг өглөг, буяны ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивладаг. Тэрбумтнуудын хувьд өглөгийн хэмжээ бүр ч илүү. Тэд дунджаар 100 сая ам.долларыг буяны байгууллагуудад өгдөг. Өглөгийг шууд бусаар ч хийж болдог. Жишээлэхэд, зорилтот хөрөнгө оруулалт хийн шинэ ажлын байр бий болгох.
8. Төөрөгдөл № 8. Бая­чууд бүгд хувийн нисэх онгоц ба усан онгоцтой
Нэн баян хүмүүсийн 20 хувь нь л 30 метрээс илүү урттай усан онгоц эсвэл нисэх онгоц хувьдаа эзэмших боломжтой. Тиймээс ихэнх нь усан онгоц мэтийн үнэтэй “тоглоом”-ыг онцгой шаардлагатай үед түрээслэдэг. Баячууд мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг тул дийлэнхдээ бусдын адил тасалбар худалдан авч нисдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан