“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Улсын хэмжээнд 121 түймэр гарчээ
Улсын хэмжээнд 17 аймгийн 75 сумын нутагт 121 удаагийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Булган аймгийн есөн суманд 10 түймэр асч, Сэлэнгэ, Булган аймгийн нутагт долоон түймэр цурманд байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 271 албан хаагч, аймгийн БОАЖГ-ын Ойн нэгж, сумын сум дундын ойн анги, орон нутгийн иргэн нийлсэн 1220 хүн ажиллаж байна. Цаг уур орчны шинжилгээний харьяа “Хурын шим” төвөөс энэ сарын сарын 10-12-нд түймрийн голомтуудыг унтраах зорилгоор Архангай аймгийн Булган сумын нутагт гурав, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт гурав, Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл суманд 15, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт гурав, Өвөрхангайн Хархорин суманд хоёр пуужин харваж, 17 мм хүртэл хур тунадас оруулсан байна.
Мөн түймрийн голомттой Хөвсгөл аймгийн Хатгал сумын Сагсагын даваанд хоёр пуужин, Булган аймгийн Бугат сумын Хүрэн шандын булаг гэдэг газар гурван пуужин харвав. Түүнчлэн, газар тариалангийн бүс нутагт хур тунадас оруулах зорилгоор Дорнод аймгийн Халх гол суманд үүлэнд зориудаар нөлөөлжээ.

Г.Баатар
0 Сэтгэгдэл