Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Стокольмын төвд өөрийгөө дэлбэлнэ гэж цагдаагийнхныг тэвдүүлжээ
Стокгольм хотын төв Хүний эрхийн байрны дэргэд биедээ тэсрэх бөмбөг бэхэлсэн үл таних нэгэн эрэгтэй өөрийгөө дэлбэлнэ гэж цагдаагийнхныг түргэн авхуулсан байна. “Өдрийн 14,24 цагт бид дуудлага аваад Хүний эрхийн байрны гадаа ирэхэд тэрээр өөрийгөө дэлбэлнэ, надад тэсрэх бөмбөг байгаа гэж мэдэгдсэн” гэж цагдаагийн байцаагч Свен-Эрик Олссон хэлжээ.
Тэр эрэгтэй бүр албан байр луу орсон болохоор хүмүүсийг яаралтай гадагш гаргасан байна. Хэлэлцээн тохирогч өнөөх ээрэгтэйтэй яриа хийж ийм гэмт хэрэг үйлдэхгүй байхыг санал болгохын зэрэгцээ цагдаагийнхан, саперчид байрыг бүсэлж зарим нь браилгын дээвэр дээр гарчээ.
Өөрийгөө дэлбэлхээр заналхийлэгч шведийн парламентад суудалтай намуудын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаас ийм шийдэлд хүрсэн гэж мэдэгдсэн байна. Нэлээд удаан хугацаагаар ярилцсаны эцэст өнөөх эрэгтэйг баривчилж саатуулжээ.
2010 онд Стокгольм хотын төвд нэгэн эрэгтэй бас өөрийгөө дэлбэлж амиа егүүтгэж байсан юм.
БОЛЬЁ ОО
Стокгольм хотын төв Хүний эрхийн байрны дэргэд биедээ тэсрэх бөмбөг бэхэлсэн үл таних нэгэн эрэгтэй өөрийгөө дэлбэлнэ гэж цагдаагийнхныг түргэн авхуулсан байна. “Өдрийн 14,24 цагт бид дуудлага аваад Хүний эрхийн байрны гадаа ирэхэд тэрээр өөрийгөө дэлбэлнэ, надад тэсрэх бөмбөг байгаа гэж мэдэгдсэн” гэж цагдаагийн байцаагч Свен-Эрик Олссон хэлжээ. Тэр эрэгтэй бүр албан байр луу орсон болохоор хүмүүсийг яаралтай гадагш гаргасан байна. Хэлэлцээн тохирогч өнөөх ээрэгтэйтэй яриа хийж ийм гэмт хэрэг үйлдэхгүй байхыг санал болгохын зэрэгцээ цагдаагийнхан, саперчид байрыг бүсэлж зарим нь браилгын дээвэр дээр гарчээ.
Өөрийгөө дэлбэлхээр заналхийлэгч шведийн парламентад суудалтай намуудын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаас ийм шийдэлд хүрсэн гэж мэдэгдсэн байна. Нэлээд удаан хугацаагаар ярилцсаны эцэст өнөөх эрэгтэйг баривчилж саатуулжээ.
2010 онд Стокгольм хотын төвд нэгэн эрэгтэй бас өөрийгөө дэлбэлж амиа егүүтгэж байсан юм.
0 Сэтгэгдэл
2014.06.20
























