Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Луганскийн ардын бүгд найрамдах улс болно гэнэ
Украины зүүн нутгийн Луганск муж өөрийгөө Луганскийн ардын бүгд найрамдах улс хэмээн тунхагласнаа зарлаж 13 улсад тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхийг хүсч ханджээ. Энд ОХУ, Белорус, Армян, Сири, Серби, Венесуэл, Хятад, Куба, Никарагуа болон ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан тусгаар тогтноогүй Чечень, Ингушет зэрэг улсуудыг нэрлэжээ.
Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын Төрийн думын депутат, “Эх ороно” намын төлөөлөгч Алексей Журавлев Төрийн думын хаалттай хуралдаанаар украины зүүн нутгийн тухай хэлэлцэхийг санал тавьжээ. Лхагва гарагт Луганскт очсон Журавлев сэтгүүлчдэд “Орос иргэд амьдарч, бас нэрвэгдэж байгаа энэ бүс нутгийг ОХУ зүгээр орхихгүй” гэж мэдэгдсэн байна.
Мягмар гарагт Украины ерөнхийлөгч Петр Порошенко улсынхаа зүүн бүс нутагт болж байгаа мөргөлдөөнөөс энгийн ард иргэдийг гаргах энхийн коридор гаргахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгосон юм.
Үүний өмнө украины Донецк муж бас улсаасаа салан тусгаарлаж, өөрийгөө Донецкийн ардын бүгд найрамдах улс хэмээн тунхаглаад байгаа юм.
Украины зүүн нутгийн Луганск муж өөрийгөө Луганскийн ардын бүгд найрамдах улс хэмээн тунхагласнаа зарлаж 13 улсад тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхийг хүсч ханджээ. Энд ОХУ, Белорус, Армян, Сири, Серби, Венесуэл, Хятад, Куба, Никарагуа болон ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан тусгаар тогтноогүй Чечень, Ингушет зэрэг улсуудыг нэрлэжээ. Үүнтэй зэрэгцээд ОХУ-ын Төрийн думын депутат, “Эх ороно” намын төлөөлөгч Алексей Журавлев Төрийн думын хаалттай хуралдаанаар украины зүүн нутгийн тухай хэлэлцэхийг санал тавьжээ. Лхагва гарагт Луганскт очсон Журавлев сэтгүүлчдэд “Орос иргэд амьдарч, бас нэрвэгдэж байгаа энэ бүс нутгийг ОХУ зүгээр орхихгүй” гэж мэдэгдсэн байна.
Мягмар гарагт Украины ерөнхийлөгч Петр Порошенко улсынхаа зүүн бүс нутагт болж байгаа мөргөлдөөнөөс энгийн ард иргэдийг гаргах энхийн коридор гаргахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгосон юм.
Үүний өмнө украины Донецк муж бас улсаасаа салан тусгаарлаж, өөрийгөө Донецкийн ардын бүгд найрамдах улс хэмээн тунхаглаад байгаа юм.
0 Сэтгэгдэл
























