Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
В.Путинийг шүүмжилж байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Франц улсад айлчлахын өмнө “TF1”суваг, “Европ-1” радио станцад өгсөн ярилцлагын үеэр Хиллари Клинтоны талаар хэлсэн үг өрнөдийн олон нийтийг ихэд бухимдуулжээ. Хиллари Клинтон Путинийг 1930-аад онд Европт Гитлерийн хийж байсантай адил зүйлийг Дорнод Европт хийж байна гэж хэлсэн хэдий ч удахгүй болох сонгуульд оролцон ялалт байгуулвал Хилларитай харилцах нь одоо Обаматай харилцахаас илүү хялбар байх болов уу гэсэн сэтгүүлчийн асуултын хариуд В.Путин “Эмэгтэй хүнтэй ер нь маргахгүй, үг сөрөхгүй байсан нь дээр. Гэхдээ хатагтай Клинтон байр сууриа эелдэг байдлаар илэрхийлэх гэж хичээдэггүй хүн шүү дээ. Ямар ч байсан хүн ёс журмын заагийг давж гарна гэдэг хүчтэй бус харин сул дорой байдлаа харуулсан хэрэг байдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд сул байна гээд тийм ч муу чанар биш л дээ” гэсэн байна. Путиний энэ үгийг хүйсээр ялгаварлан гадуурхаж эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдээс илүү гэсэн үзлийг дэвэргэсэн гэж шүүмжилжээ. Америкийн сонгуулийн үеэр Хиллари Клинтоныг дэмжихэд бэлэн хүмүүс болон хүйсийн эрх тэгш байдлын төлөө тэмцэгчид хамгийн ихээр дургүйцэж байгаа аж. “Фэйсбүүк”, “Твиттер” Путинийг дээрэнгүй, хүйсээр ялгаварлан гадуурхагч гэж эгдүүцсэн сэтгэгдлээр дүүрсэн гэнэ. Гэхдээ нөгөө талаас зарим хүн Путин санаатайгаар Клинтоны ялах магадлалыг нэмэгдүүлэх, дэмжигчдийнх нь тоог өсгөх зорилгоор ийм үг хэлсэн гэж бодож байгаа юм байна. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулиар Америкийн Бүгд найрамдах намын хүн ялснаас Ардчилсан намын Клинтон ялсан нь Путинд илэрхий ашигтай тусна гэж тэд үзжээ.
0 Сэтгэгдэл
























