Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Севолын эзний охиныг баривчиллаа

Ёо Бюн Юн

Сар гаруйн өмнө далайд живж, олон зуун хүний амь насанд хүрсэн Севол онгоцны эзэмшигч Ёо Бюн Юны охин Ёо Сом Наг баривчилжээ. Тэрээр Парист амьдардаг бөгөөд олон улсын баривчлах зөвшөөрлийн дагуу түүнийг саатуулж, одоо БНСУ-ын талд шилжүүлэхээр хуулийнхан ажиллаж байгаа аж.  
Севол онгоцыг эзэмшдэг Ёо Бюн Юныг татвараас зайлсхийсэн, хууль бус аргаар мөнгө олсон, мөн онгоц живсний дараа үүрэг хариуцлагаа үл ухамсарласан гэдэг үндэслэлээр шалгах шаардлагатай байгаа ч цагдаагийнхан одоо хүртэл түүнийг олохгүй байгаа юм. Түүнийг өөрийн байгуулсан шашны сүмдээ нуугдаж байгаа хэмээн сэжиглэж цагдаагийнхан гэнэтийн шалгалт хийсэн ч олоогүй. Маш баян чинээлэг амьдралтай ч олны өмнө барагтай харагдаж байгаагүй нууцлаг амьдралтай, гагцхүү тулааны урлагийн мэргэжилтэн, байгалийн гэрэл зураг авдаг гэдгээр нь олон нийт мэддэг Ёо Бюн Юны гэр бүл Севол онгоц живсэн гол бурууг үүрэх ёстой хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе мэдэгдсэн. Гэвч Ёо Бюн Юн болон түүний том хүү хуулийнхнаас зугтаж нуугдсаар байгаа юм. Цагдаагийнхан түүний хүүгийн тухай мэдээлэл өгсөн хүнд 100 мянган ам.доллар, харин хэргийн эзэн Ёо Бюн Юны тухай мэдээлэлд 500 мянган ам.доллар өгнө хэмээн амлаад байна.
476 зорчигчтой явснаас 174 нь аврагдаж, бусад нь амь үрэгдсэн Севол онгоцны ослын шалтгаан ачаа тээшээ хэтрүүлснээс болсон хэмээн мэргэжлийнхэн тайлбарлаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Усан онгоцны баг ажилтнуудыг шалгамаар юм Эзэд нь ямар хамаатай юм бол. Дарангуйлагч генералын охин Ерөнхийлөгч хэлмэгдүүлж байгаа юм бээш хөө.
ene solongoschuud unen archagui humuus yuma savangiin duurin deeree bol hor nairuulahdaa garamgai l yum shig bsan archaagui yamaan omogtoi gahainuud
Хамгийн их уншсан