Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Алтны нөөцдөө аудит хийнэ
Австрийн эрх баригчид олон нийтийн шахалтаар Английн Төв банкинд хадгалуулж байсан алтандаа аудитын шалгалт хийхээр болсон байна. Анхлан Австрийн хэт барууны үзэлт “Эрх чөлөөний нам” гадаадад хадгалуулж байгаа алтны хэмжээг шалган бодит тоо хэмжээг тогтоох, улмаар нутагтаа хадгалах тухай санаачлага гаргасан аж. Үүний дараа иргэдийн дунд Англид хадгалуулж байсан гэх алт хэдийнээ алга болсон тухай яриа тархжээ. Иймд Австрийн банк иргэдийнхээ эргэлзээг арилгахын тулд хөндлөнгийн аудитын байгууллага хөлслөн шалгахаар болжээ.
Австри нь 280 тонн алтны нөөцтэйгөөс 250 нь Английн Төв банкинд хадгалуулдаг. Австрийн Төв банк гадаадад байгаа өөрийн алтны нөөцийг тогтмол аудит хийж шалгадаг. Алтны хэмжээ 2007 оноос хойш огт өөрчлөгдөөгүй гэдгийг тус банкны төлөөлөгч мэдэгджээ.
Үүнээс өмнөд Герман улс гадаадын Төв банкуудад хадгалуулж байгаа алтны нөөцдөө аудит хийж шалгах, яваандаа бүгдийг нь нутагтаа татах тухай ярих болсон. Герман улс алтны нөөцийн хэмжээгээрээ дэлхийд АНУ-ын дараа, хоёрт ордог. 2011 онд Германы Төв банк алтны нөөцөө 3,4 мянган тонн гэж байсан юм. Үүнэээс 2/3 нь Нью-Йорк, Парис, Лондоны банкинд байдаг.
Гадаадад байгаа алтаа шалгах, эргүүлэн нутаг руугаа татах талаар яриа гарсан шалтгаан нь Австритай адил. Жирийн иргэд болон зарим нөлөө бүхий улстөрч Германы санхүүгийн тогтвортой байдлыг хангаж байдаг гол актив болох алтаа гадаадад хадгалж байдагт ихээхэн шүүмжлэлтэй хандах болжээ.
Австрийн эрх баригчид олон нийтийн шахалтаар Английн Төв банкинд хадгалуулж байсан алтандаа аудитын шалгалт хийхээр болсон байна. Анхлан Австрийн хэт барууны үзэлт “Эрх чөлөөний нам” гадаадад хадгалуулж байгаа алтны хэмжээг шалган бодит тоо хэмжээг тогтоох, улмаар нутагтаа хадгалах тухай санаачлага гаргасан аж. Үүний дараа иргэдийн дунд Англид хадгалуулж байсан гэх алт хэдийнээ алга болсон тухай яриа тархжээ. Иймд Австрийн банк иргэдийнхээ эргэлзээг арилгахын тулд хөндлөнгийн аудитын байгууллага хөлслөн шалгахаар болжээ. Австри нь 280 тонн алтны нөөцтэйгөөс 250 нь Английн Төв банкинд хадгалуулдаг. Австрийн Төв банк гадаадад байгаа өөрийн алтны нөөцийг тогтмол аудит хийж шалгадаг. Алтны хэмжээ 2007 оноос хойш огт өөрчлөгдөөгүй гэдгийг тус банкны төлөөлөгч мэдэгджээ.

0 Сэтгэгдэл