Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Шархтнуудыг ачсан КамАЗ-ыг дэлбэлжээ
Украины Добасс мужийн Донецк хотноо даваа гарагт салан тусгаарлагчид болон украины хүчний байгууллагынхны хооронд нисэх буудал, төмөр замын буудлын төлөө ширүүн тулалдаан болсон байна.

“Украины булаан эзлэгчид Донецкийн олон улсын нисэх буудлыг пуужинт бөмбөгөөр буудаж агаараас довтолж байлаа. Агаараас цэргийн 2 нисэх онгоц, 3 нисдэг тэрэг дайрч байсан” гэж Донецкийн ардын бүгд найрамдах улс мэдээлжээ.
Хэвлэлийн мэдээгээр бол олон улсын нисэх буудлын төлөө тулалдаанд украины арми НҮБ-ын тэмдэг бүхий Ми-24 нисдэг тэрэг ашигласан байна.
Нисэх буудлыг агаараас дайрах үед салан тусгаарлагчдаас шархадсан хүмүүсийг тээж, эмнэлгийн тэмдэгтэй явсан ачааны КамАЗ машиныг “Точмаш” заводын тэнд явж байхад нь буудаж сөнөөснөөс урьдчилсан байдлаар 35 хүн амь үрэгдсэн байна. Бас 15 хүн бэртэж шархадлаа гэж Ардын бүгд найрамдах улсын амбан захирагч хэмээн өөрийгөө тунхагласан Павла Губарев фейсбүүктээ бичжээ.
Төмөр замын буудлын дэргэд бууны сум нэгэн эрэгтэйг онож тэр нь газар дээрээ нас барсан бол минийн хэлтэрхий нэгэн эмэгтэйн толгойд тусчээ. Дэргэд нь явсан жаал хүү шархадсан байна.
Донецк хотын дарга Александр Лукьянчиков орон нутгийн телевизээр ард иргэдэд хандан гэрээсээ гарахгүй нуугдахыг анхааруулж байна.

Энэ мэдээ ням гарагт болсон Украины ерөнхийлөгчийн сонгуульд, майданы идэвхтэн тэрбумтан Петр Порошенко ялах нь тодорхой болсон даваа гарагт оросын мэдээллийн сайтуудад нийтлэгдсэнийг анхаарна уу.
0 Сэтгэгдэл