Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Тайландын цэргийн дэглэмийн эзэн хаан нь хууль ёсны гэлээ


Тайландын армийн тэргүүн генерал Прают Чан-Оча нийслэл Бангкокт армийн штабаас зохион байгуулсан тусгай ёслолын үеэр эзэн хаанаас бүрэн эрх хүлээн авчээ. 86 настай хаан Пумипон Адульядет энэ ёслолд өөрөө ирж оролцоогүй ч  зарлигаа илгээсэн байна. Энэ зарлигт “Тайланд улсад энхтайван, эмх журам тогтоож үндэсний эв нэгдлийг хангахын тулд генерал Прают Чан-Очаг  Энх тайван, эмх журам тогтоох Үндэсний зөвлөлийн тэргүүнээр томилж улс орныг удирдах бүрэн эрх олгож байна” гэж дурджээ.
Эзэн хааны энэ зарлигаар одо тайландад эрх барьж байгаа цэргийн засгийн газар хууль ёсны болж байна.
Генерал Чан-Оча өнгөрсөн долоо хоногт Тайландад болсон цэргийн эргэлтээр засгийн эрхэнд гарч ирсэн юм. Цэргийнхний үгээр бол тэдний гол зорилго нь Тайландад улс төр, эдийн засгийн тогтвортой байдал тогтоох явдал гэнэ.
Тэд засгийн эрхэнд гараад хагас жилийн хугацаанд эсэргүүцлийн ямар нэгэн жагсаал цуглаан хийхийг хориглож хэвлэл мэдээлэлд хяналт тогтоон хөл хорих цаг бий болгоод байгаа юм.
Тайландад Йинглак Чинаватыг огцруулсны дараа улс даяар эсэргүцлийн жагсаал болж энэ нь эмх замбараагүй байдал болон хувирснаас 28 хүн амь алдаж, хэдэн зуун хүн шархадсан юм. Харин цэргийнхэн засгийн эрхэнд гараад Йинглак Чинаватыг өнгөрсөн долоо хоногт  баривчилсан байна.
Цэргийнхэн удахгүй сонгууль явуулна гэж байгаа ч Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхийн улс орнууд харин Тайландад цэргийн эргэлт гарсныг дарангуйлал тогтлоо хэмээн шүүмжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан