Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Украины казак Бабай Путинаас “их буу” гуйжээ
Украины салан тусгаарлах үзэлтэн Бабай хочтой Александр Можаев ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандаж украины өнөөгийн эрх баригчидтай тэмцэхэд хэрэгтэй их буу өгөхийг хүссэн байна.

Тэрээр “Оросын хамгийн сайн ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд би хандаж байна. Оросын ерөнхийлөгчийг өнөөдөр хаан гэж нэрлэдэггүй ч Орост бол хаан л гэж нэрлэх ёстой” гэжээ. Тэр цааш нь Путинаас зэсгийн тусламж хүссэн байна гэж ANNA-News мэдээлжээ.
“Бидэнд их буу хэрэгтэй байна. Бид сөрөг хүчнийхээ өмнөөс барих зэвсэг хэрэгтэй байна. Тэд нууц байдалд ороод мэргэн буудагч ашиглаж байна шүү дээ” гэж Бабай гомдол мэдүүлээд “Дайсныг устгахаас өмнө өөрсдийнхөө хүмүүсийг алдаад баймааргүй байна” гэж учирлажээ.
Тэр бас “Гэгээн оросын төлөө тулалдахын тулд бидэнд шинэ зам хэрэгтэй байна, тэгвэл бид барууны гамшгийг устгаж чадна" гэсэн байна.
Тэгээд “Яахав бүх баруун биш л дээ. Би тэгэж бодож байна. Манай дэлхий дээр энх тайван тогтоно. Владимир Владимирович минь миний хүсэлтийг биелүүлээч бурхан минь. Энэ бол миний чин сэтгэлийн гуйлт шүү. Бидэнд их буу өгөөч” гэжээ.
Уг нь тэртэй тэргүй ОХУ-ын тусгай тасаг, мэргэжлийн дайчид Украинд ажиллаж салан тусгаарлагчдад туслан украины дотоод яамны болон зэвсэгт хүчний эсрэг ажиллаж байгааг гадаадын хэвлэлүүд бичсээр байна. Энэ дайчид ямар ч таних тэмдэггүй хувцас хэрэглэл өмссөн ч ажиллаж байгаа ч яахын аргагүй тусгай бэлтгэгдсэн мэргэжлийн дайчид байна гэдэг нь тодорхой байна гэж гадаадын хэвлэлүүд бичиж байгаа юм.

0 Сэтгэгдэл