Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хятадын армийн офицеруудыг нэр заан буруутгав
БНХАУ-ын Гадаад харилцааны яам тус улсад суугаа Америкийн Элчин сайдыг яаралтай дуудан уулзсан байна. Аливаа нэг улсын Элчин сайдыг яаралтай дуудна гэдэг хоёр улсын харилцаанд ноцтой асуудал үүссэний шинж.

Америкчууд Хятадын армийн таван офицерыг нэр заан кибер тагнуул хийсэн хэрэгт буруутгасныг эсэргүүцэн ийм онц арга хэмжээ авсан байна. Америкийн үйлдлийг хятадууд “Олон улсын хамтын ажиллагааны хэм хэмжээг ноцтой зөрчсөн хэрэг бөгөөд АНУ, БНХАУ хоорондын харилцан итгэлцлийг алдагдуулж байна” гэж тодорхойлон эрс шүүмжлээд кибер аюулгүй байдлыг хангах талаар хоёр улсын хамтарсан ажлыг бүлгийн ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдэв.
Америкийн Ерөнхий прокурор Эрик Холдер “Америкийн компаниудын эсрэг явуулсан энэхүү кибер дайралт Хятадын төрийн мэдлийн компаниудад шаардлагатай мэдээллийг хулгайлан АНУ-ын бизнест хохирол учруулах гэсэн ганц зорилготойгоор зохион байгуулсан” гэж тайлбарлажээ. Холбооны мөрдөх товчооноос гаргасан мэдээнээс үзвэл Хятадын армийн 61398 дүгээр анги буюу кибер тагнуулын ангийн албан хаагчид 2006-2014 онд төрийн хөрөнгө оруулалттай хятад компаниудад зах зээлд өрсөлдөх давуу боломж олгох зорилгоор удаа дараалан кибер дайралт хийж, америк компаниудын нууц материалыг хулгайлан дамжуулсны улмаас Америк багагүй хохирол амссан аж. Кибер дайралт хийсэн гэж буруутгагдаад байгаа Хятадын армийн таван офицер нь таван компани, нэг үйлдвэрчний эвлэлийн арилжааны нууц мэдээлэл ба бүх дотоод баримт бичгийг хулгайлсан.
Америкийн Ерөнхий прокурор “Бид Америкийн компаниуд, арилжааны салбарт өрсөлдөх давуу эрх олгохын тулд нууц мэдээлэл цуглуулдаггүй гэдгийг Ерөнхийлөгч Обама удаа дараалан онцолж байсан” гэв. Америкийн Хууль зүйн яамны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын департаментын дарга Жон Карлин бүр ч хатуу мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Шанхайд компьютерийн ард суун америк бизнесменүүдээс хулгай хийдэг хүмүүсийн нэрийг бид анх удаа олон нийтэд ил болгож байна. Манай бизнесменүүд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги боловсруулах, инновацыг бий болгоход ажлын цагаа зарцуулж байх хооронд 61398-р ангийн эдгээр офицер Шанхайд суугаад бидний хөдөлмөрийн үр шимийг хулгай хийхэд ажлын цагаа зарцуулж байна” гэжээ.
Америкчууд хулгайлагдсан мэдээллийн жишээ болгож “SolarWorld” компанийн нарны зайг дурдав. Энэ компани Хятадын армийн хакеруудын дайралтад өртсөн таван компанийн нэг. Хакерууд тус компаниас бүтээгдэхүүний үнэ өртөгийг босгох нууц мэдээлэл хулгайлсны дараагаар Хятадын компаниуд зах зээлд ойролцоо чанартай ч илүү хямд нарны зай нийлүүлэх замаар америк компанийг шахаж эхэлсэн байна. Хятад хакеруудын дайралтад өртөж нууц мэдээллээ алдсан өөр нэг компани нь “Westinghouse” гэнэ. Энэ компани Хятадын төрийн өмчит нэгэн компанитай усан цахилгаан станц байгуулахаар хэлэлцээ хийж байхдаа 61398-р ангийн хакеруудын дайралтад өртөн өндөр үр ашигтай төхөөрөмжийн маш нууц эд ангийнхаа зургийг алджээ.
Хятадын тал энэ бүхнийг эрс үгүйсгэж байгаа. Интернэт улс гүрний бүх л салбарт нэвтрэхийн хэрээр кибер аюулгүй байдлын асуудал жил ирэх тусам хурцаар сөхөгдөж байгаагийн нэг жишээ нь энэ. Дээр нь энэ асуудал Путин, Си Зинпинь хоёрын уулзалтын өмнөхөн сөхөгдөж олны анхаарлыг татаж байгаа нь тохиолдлын зүйл биш бололтой.

0 Сэтгэгдэл