Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Хотын даргадаа нохойн толгой илгээжээ
Украины Николаев хотын даргын үүрэг түр гүйцэтгэгч, хотын тэргүүний албанд нэр дэвшигч Юрий Гранатуровт энэ мягмар гарагт нэгэн илгээлт ирсэн дотор үхсэн нохойн толгой, гар бөмбөгтэй төстэй зүйл байсан байна.
Илгээлт хотын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан хаягаар ирэхэд нь нарийн бичгийн дарга нь түүн дотроос эвгүй үнэр үнэртээд байна хэмээн хамгаалалтын албаныхныг дууджээ. Тэд нь ирээд цагдаагийнхныг дуудаж хайрцгийг нээхэд үхсэн нохойн толгой гарч ирсэн байна. Мөн гар бөмбөгтэй адил зүйл байсныг шинжилгээнд илгээжээ. Илгээмжийг хаанаас хэн явуулсныг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Юрий Гранатуров украины Николаев хотын даргын үүргийг 2013 оны аравдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа бол хотын даргын сонгууль тавдугаар сарын 25-нд Украины ерөнхийлөгчийн сонгуультай хамт болох юм.
Украины Николаев хотын даргын үүрэг түр гүйцэтгэгч, хотын тэргүүний албанд нэр дэвшигч Юрий Гранатуровт энэ мягмар гарагт нэгэн илгээлт ирсэн дотор үхсэн нохойн толгой, гар бөмбөгтэй төстэй зүйл байсан байна. Илгээлт хотын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан хаягаар ирэхэд нь нарийн бичгийн дарга нь түүн дотроос эвгүй үнэр үнэртээд байна хэмээн хамгаалалтын албаныхныг дууджээ. Тэд нь ирээд цагдаагийнхныг дуудаж хайрцгийг нээхэд үхсэн нохойн толгой гарч ирсэн байна. Мөн гар бөмбөгтэй адил зүйл байсныг шинжилгээнд илгээжээ. Илгээмжийг хаанаас хэн явуулсныг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Юрий Гранатуров украины Николаев хотын даргын үүргийг 2013 оны аравдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа бол хотын даргын сонгууль тавдугаар сарын 25-нд Украины ерөнхийлөгчийн сонгуультай хамт болох юм.
0 Сэтгэгдэл
























