Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
Доминик Стросс Каны тухай кино гарлаа
Олон улсын валютын сангийн захирлын суудлаас шуугиантайхан буусан Доминик Стросс Каны тухай кино өнгөрсөн амралтын өдрөөс дэлгэцэнд гарч эхэлжээ. Нью-Йоркт ажлаар ирээд байхдаа "Sofitel" зочид буудлын өрөөний үйлчлэгчийг хүчирхийлсэн хэргээр баригдан шалгагдсаны улмаас нэр хүнд нь унаж, улмаар ОУВС-гийн захирлын суудалд удаан тэсэх аргагүй болсон ДСК өөрөө огцрох өргөдлөө гаргасан юм. Жилдээ 500 мянган ам.долларын цалинтай ОУВС-гийн захирал байсан түүнийг 2012 оны сонгууль өрсөлдөж, Францын дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байсан үед тэрээр дээрх хэрэгт орооцолдсон юм.
Доминик Сросс Каны карьерыг үгүй хийсэн энэ явдлын талаар, ер нь түүний талаар хэвлэлээр гараад байдаг үнэн худалд нь мэдэгдэхгүй хов живийг оролцуулан дээрх киноны зохиолыг бичжээ. "Нью-Йоркт тавтай морил" нэртэй энэ кинонд түүний эмэгтэйчүүдтэй холбогддог гэр бүлдээ үнэнч бус байдлыг түлхүү гаргажээ. Кинон дахь Доминик Стросс Каны дүрд Францын нэрт жүжигчин Жерар Депардье тоглосон байна. Киноны нээлтийн үеэр түүнээс сэтгэгдлийг нь асуухад "Би улстөрчдөд дургүй болохоор энэ кинонд тоглосондоо баяртай байна" хэмээн хариулжээ. Хэдийгээр кино тэр чигээрээ Доминик Стросс Каны сүүлийн хэдэн жилийн амьдралыг харуулсан боловч киноны дүрүүдээ бодит нэрээр нь нэрлээгүй аж.


Олон улсын валютын сангийн захирлын суудлаас шуугиантайхан буусан Доминик Стросс Каны тухай кино өнгөрсөн амралтын өдрөөс дэлгэцэнд гарч эхэлжээ. Нью-Йоркт ажлаар ирээд байхдаа "Sofitel" зочид буудлын өрөөний үйлчлэгчийг хүчирхийлсэн хэргээр баригдан шалгагдсаны улмаас нэр хүнд нь унаж, улмаар ОУВС-гийн захирлын суудалд удаан тэсэх аргагүй болсон ДСК өөрөө огцрох өргөдлөө гаргасан юм. Жилдээ 500 мянган ам.долларын цалинтай ОУВС-гийн захирал байсан түүнийг 2012 оны сонгууль өрсөлдөж, Францын дараагийн Ерөнхийлөгч болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байсан үед тэрээр дээрх хэрэгт орооцолдсон юм. Доминик Сросс Каны карьерыг үгүй хийсэн энэ явдлын талаар, ер нь түүний талаар хэвлэлээр гараад байдаг үнэн худалд нь мэдэгдэхгүй хов живийг оролцуулан дээрх киноны зохиолыг бичжээ. "Нью-Йоркт тавтай морил" нэртэй энэ кинонд түүний эмэгтэйчүүдтэй холбогддог гэр бүлдээ үнэнч бус байдлыг түлхүү гаргажээ. Кинон дахь Доминик Стросс Каны дүрд Францын нэрт жүжигчин Жерар Депардье тоглосон байна. Киноны нээлтийн үеэр түүнээс сэтгэгдлийг нь асуухад "Би улстөрчдөд дургүй болохоор энэ кинонд тоглосондоо баяртай байна" хэмээн хариулжээ. Хэдийгээр кино тэр чигээрээ Доминик Стросс Каны сүүлийн хэдэн жилийн амьдралыг харуулсан боловч киноны дүрүүдээ бодит нэрээр нь нэрлээгүй аж.



0 Сэтгэгдэл
























